Хамгийн сайн судалгааны тайлан бидний бодлын загварыг баталгаажуулж эсвэл нэг мөр өөрчилж орхидог.

Дата аналист Хенрик Линдберг Америкчууд яг үнэндээ хэнтэй хамгийн их цагийг өнгөрөөдөг талаар 12 жилийн хугацаанд судалсан судалгааны үр дүнг олон нийтэд дэлгэсэн нь зарим хүний хувьд олон дүгнэлтүүдийг хийх шалтгаан болсон.

Мэдээж хэрэг бид амьдралынхаа эхний он жилүүдийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг гэдэг үр дүн бидний сонирхлыг тэгж их татахгүй. Дунджаар 23 наснаас эхлэн бид эхнэр эсвэл нөхөр, хүүхдүүдтэй болж тэдэндээ илүү цаг зарцуулдаг, гэхдээ амьдралын идэвхтэй цагийн дийлэнх хэсгийг ажлын хамт олонтойгоо өнгөрүүлдэг.

  • 10-20 нас бол гэр бүлдээ, ээж аавдаа анхаарал хандуулах ёстой үеүүд. Мундаг амжилттай хүн болоод ээж аавынхаа ачийг хариулна гэж боддог ч цаг хугацаа, орон зайн хувьд энэ л үед та тэднийг асарч халамжилж чадна
  • Хорин хэдэн нас бол найзууддаа цаг гаргах хамгийн тохиромжтой цаг. 50 наснаас хойш танд ганцаараа үлдэхүү эсвэл найзуудтайгаа уулзах уу гэдэг сонголт тэр бүр их тохиолдохгүй.  
  • 30 нас бол ажил дээрээ илүү бүтээмжтэй бай үе.
  • Гэхдээ 30-40 насыг та гэр бүлдээ буюу хүүхдүүддээ зориулж аз жаргалтай дурсамжуудаа бүтээх хэрэгтэй. Линдбергийн судалгаанаас бид нас ахих тусам ганцаараа байх цаг ихэсдэг бөгөөд хүүхдүүддээ анхаарал тавих жилүүд ойролцоогоор 50 хүртэлх нас хүртэл идэвхтэй байна.
  • 50 наснаас хойш нас ахих тусам  таны ганцаараа байх цаг хугацаа нэмэгддэг.

Advertisements