Хол байдаг найзтайгаа онлайнаар сэтгэлээ хуваалцана гэдэг технологийн бидэнд өгч буй гайхалтай бэлэг юм. Хэдийгээр бидний амьд харилцааг үгүй хийж байгаа гэж үргэлж шүүмжилдэг боловч бий болгосон боломжуудыг мартаж болохгүй билээ.

Ялангуяа харилцаанд тийм ч нээлттэй байж чаддаггүй интровертүүдийн хувьд онлайнаар мэдээлэл, мэдрэмжээ дамжуулна гэдэг тун боломжийн арга зам.

Хэдэн сарын өмнө энэ арга барилаараа найзтайгаа ярилцаж суухдаа өөрийгөө судалж, өөрийнхөө талаарх судалгааны датагаа илүү цэгцтэй болгох боломж бүрдсэн юм. Аргачлал нь тун энгийн бөгөөд зүгээр л өөрийнхөө юу хийх дуртай, ямар нөхцөл, орчин, зүйлс таалагддаг талаар болон таалагддаггүй талаар ярилцах байсан юм. Бидний үргэлж л ашигладаг мэт боловч анхаарал нэг их татаад байхааргүй энэ арга нь таны бодож байгаагаас илүү үр дүнтэй, системтэй мэдээллийг өгөх болно. Гол нь асуултанд хариулахдаа маш нээлттэй, нарийвчилсан, өргөн хүрээнд хариулах хэрэгтэй. Жишээ нь миний хувьд тав тухтай санагддаг зүйлс бол:

  • Дасгал хийсний дараа биед гарч байгаа өөрчлөлтүүдийг мэдрэх
  • Орой хоосон ходоодтой унтаад, өглөө сэрэхдээ ихээр өлсөх. Тэгээд хүссэн хоолоо амтархан идэх
  • Олон хүнтэй газар бусдын нүдийг хариулж байгаад бүжгийн ямар нэг хөдөлгөөн хийх
  • Ой модон дунд алхаад өөрийгөө энэ дэлхий дээр өчүүхэн жижиг эс, миний үүрч байгаа хариуцлага үнэхээр инээд хүргэм бяцхан зүйл гэж төсөөлөх
  • Өөрийн хийсэн бүтээлээ бусдад танилцуулаад өөрийгөө “ухаантай” гэх мэдрэмжийг мэдрэх
  • Биед эвтэйхэн, том размерийн хувцас өмсөх

Харин өөртөө итгэлтэй болгодог зүйлс:

  • Эмэгтэйлэг хирнээ ажил хэрэгч хувцас өмсөх
  • Бусдаас бэлэг авах
  • Бодлоо дэвтэр дээр буулгах

Намайг бухимдуулдаг зүйлс:

  • Таагүй үнэр
  • Түрэмгий зан чанар

 

Advertisements