Биднийг дурлахад хүргэдэг боломжит хүчин зүйлс

  • Амьдралд хандах хандлага, суурь хүмүүжил, бие хүний зан чанарын ижил төстэй байдал
  • Газар зүйн хувьд ойрхон байх
  • Зан чанар, гадаад төрхийн хувьд хүсэмжит байдал
  • Reciprocal affection, the fact that the other likes us
  • Сэтгэл ханамжийн хэрэгцээ
  • Бие физиологи болон сэтгэл хөдлөлийн тааламж
  • Нийгмийн нөлөө, хэм хэмжээ
  • Дуу хоолой, нүд, дохио зангаа, хөдөлгөөн гэх мэт хайрын онцгой илэрхийлэлүүд
  • Харилцаанд нээлттэй байдал
  • Opportunities to be alone together
  • Нөхцөл байдал эсвэл бие хүн өөрөө нууцлаг байдал

Газар зүйн хувьд ойр байх

Ойролцоо байх нь бидний бодож байгаагаас илүү их нөлөөтэй. Хэрэв та хайр хайж байгаа бол хаана ихэнхи цагаа зарцуулж байгаагаа өөрөөсөө асуух хэрэгтэй. 1950 онд 431 хос дээр хийгдсэн судалгаанд оролцогчдын 54% нь гэр бүл болохоосоо өмнө 16 болон түүнээс бага байшингийн зайтай 37% нь 5 болон түүнээс бага байшингийн зайтай амьдардаг байсан гэж хариулжээ.

Дээрх судалгаа нь хосуудын сэтгэл зүйн хувьд ойр байхаас илүүтэй орон зайн хувьд ойр байдал нь тэдний харилцаанд илүүтэй нөлөөлсөн гэх сонирхолтой дүгнэлт гаргасан юм.

Орон зайн ойр байдлыг харилцаа болгон дэмжих хүин зүйл бол давтамж юм. Олон удаагийн танил хоол, үнэр, хөгжимд хүртэл бид дуртай болдогтой нэгэн зарчмаар үйлчилдэг учир бидний ихэнх нь ирээдүйн эхнэр/нөхөртэйгөө орон зай, цаг хугацааны хувьд ойр байдаг байна.

Тэгвэл бид яагаад хамгийн ойр байгаа хүнд дурладаггүй вэ? Өдөр бүр ажил дээрээ таардаг хэн нэгэн танд таалагдах нь битгий хэл дургүйг тань хүргэдэг үү?

Шалтгаан нь зөвхөн давтамжаар сэтгэл хөдлөл бий болдоггүйтэй холбоотой. Бидний харилцаанд бий болж байгаа уур бухимдлыг давтамж илүү хүчирхэгжүүлж байдагтай адилаар догдол бий болгож байгаа хүнтэй өдөр бүр таарах нь түүнд дурлах шалтгаан болдог.

Сонирхолтой нь анхны харцаар дурлах нь хайрын харилцааны 11%-д нь л тохиолддог бөгөөд эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд бий болох нь элбэг.

Хэрэв та амьдралынхаа 99%-г ажил дээрээ эсвэл гэртээ өнгөрөөдөг бол та ганц бие байгаадаа гайхах шаардлагагүй шүү дээ.

Зан чанар

Ямар төрлийн эрэгтэй/эмэгтэй таалагддаг вэ? гэсэн асуултанд бид хөгжилтэй, ухаантай, халамжтай зэрэг өөрсдийн хариултуудыг өгдөг.

Ерөнхийдөө та өөрийнхөө талаар тодорхой тодорхойлолттой, өөртөө итгэлтэй байх нь хэн нэгэнд дурлах гол нөлөөлөгч болдог. Бид хэдэн сар жилээр ажиглаад өөрийнхөө талаар мэдээгүй зүйлээ бусадтай харилцаж, бүлгийн гишүүн болж, нийгмийн үйл ажиллагаанд оролцож таньж мэддэг. Тэр ч үүднээс хайр дурлалын туршлагатай хүмүүс өөртөө итгэх итгэл өндөр эсэргээрээ орчноос өөрийгөө хамгаалах мэдрэмж нь сул байдаг.

Өөрийн үнэлэмж бүрэн төлөвшөөгүй, таньж мэдээгүй (insecure) хүмүүс хайр дурлалын харилцаанд зөрчил маргаантай, дотно байдлын хувьд сул байдаг. (Эрик Эриксон “Бие хүний хөгжлийн онол”, (Intimacy vs. Isolation))

Нээлттэй байх нь заримдаа бусдаас нуугдахаас хамаагүй илүү аюулгүй байдаг.

Ижил төстэй байдал

Эсрэг зүйлс хоорондоо татагддаг. Гэхдээ бүхэлдээ үнэн биш.

Хосууд хүмүүжил, зан чанар, хандлага, сонирхлын хувьд ижил хүнтэй байхдаа илүү тав тухтай байж чаддаг. Тав тухтай байдал нь тэдэнд хайр дурлалын хувьд таталцлыг үүсгэдэг. Ерөнхийдөө ижил төстэй зан чанартай хосууд удаан хугацаанд хамт байх магадлал нь илүү өндөр.

  • Хэрэв хэн нэгний нэр таныхтай төстэй бол танд таалагдана.
  • Зар сурталчилгаанд таны хувийн асуудлыг дурдаж байвал илүү итгэл төрнө. Таныхтай ойролцоо төрсөн өдрийг илүү сайн тогтооно.
  • Борлуулалтанд ижил сонирхол дээр тулгуурлан харилцааг тогтоох нь амжилттай болдог. Хэрэв хэн нэгэн тантай төстэй бол туслах хандлага тань нэмэгдэнэ.
  • Бусдын биеийн хэлэмжийг дууриах нь тэдэнд нөхөрсөг санагддаг. Болзоон дээр эмэгтэйчүүд таалагдсан залуугийнхаа биеийн хэлэмжийг дууриадаг.
  • Харилцааны ур чадварт бусдын хэлсэн үгийг давтан хэлэх техник багтдаг.

Сэтгэл хөдлөл

Бидний сэтгэл хөдлөлд нөлөөлдөг орчин нөхцөл, хүчин зүйлс хайр дурлалд маань өдөөгчид болж байдаг. Хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрсэн үеүд ч мөн үүнд хамаардаг. Сэтгэл хөдлөлийн хувьд тогтворгүй, мэдрэмтгий байх үедээ бид хэн нэгэнрүү татагдах нь их. Стокхолмын синдром бол үүний том жишээ.  

Юу бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжинд хүчтэй нөлөөлхийг тодорхойлж эсвэл таамаглахад төвөгтэй. Гэвч мэдрэмжүүд маань сул, хүчтэй эсвэл бүр тогтворгүй байгаа үедээ бид боломжит хамтрагчийг хайдаг бөгөөд хайр халамжийг хүсэх нь бидний натурал инстикт байдаг.

Дээрх дүгнэлтээс харвал хосууд болзоондоо адал явдал, догдол дүүрэн кино үзэх нь тэдний хоорондын харилцаанд илүү хүчтэй нөлөөлж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна.

Орон зайн нөлөөлөлтэй адилаар сэтгэл хөдлөл дангаараа ажилладаг хүчтэй өдөөгч байж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй. Таалагдсан эмэгтэйгээ адал явдалтай кинонд уриад л бүх зүйл сайхан болно гэсэн хялбархан зүйлд итгэх хэрэггүй. Сэтгэл хөдлөл бол давтамжтай адил хурдасгуур болохоос дангаараа нөлөөлөгч биш.

Гоо сайхан

1-7 жил, 8-14 жил, 15-21 жил хамт амьдарсан хосуудаа тэдний гоо сайхны талаарх бодол болон энэ нь тэдний харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

  • Гоо сайхан нь хайр дурлалд нөлөөлдөг. Гэхдээ гэр бүлийн эхний 7 жил илүүтэй чухал байр сууринд байдаг. Үүний дараа хосуудын сэтгэл хөдлөл, харилцаа, ойлголцол болон бусад хүчин зүйлс давуу байр сууринд шилждэг.
  • Судалгаанд оролцсон эрчүүдийн 62% нь эмэгтэйчүүдийн царай, 53% нь бие чухал гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн 50% нь эрчүүдийн царай, 39% нь бие чухал гэж хариулсан байна.

 

Сэтгэл судлаач Б.Ганзул

Нэмэлт мэдээлэл

  1. Falling in Love: Why We Choose the Lovers We Choose 2nd Edition,  Ayala Malach Pines
  2. The Key To Being Liked And Being More Influential, www.bakadesuyo.com
  3. Is Love Really Blind? A New Survey Provides Answers, Vivian Diller, Ph.D

 

Advertisements