Гоо сайхны мэс заслыг сонгож байгаа шалтгаануудыг 2 талд хуваан байрлуулвал нэг талд нь төрөлхийн гажиг эсвэл осол, гэмтэл, өвчлөлөөс үүссэн таагүй ул мөрийг арилгах харин нөгөө талд нь биеийнхээ аль нэг хэсгийг өөрчилвөл бусдад илүү гоо үзэсгэлэнтэй болох хүслээс эхлэлтэй.

Гоо сайхны тодорхойлолтууд зуун дамжин өөрчлөгдсөөр ирсэн. Жишээ нь эртний Грект математикийн үүднээс зөв порпорц бол гоо үзэсгэлэн гэж тодорхойлж байсан. Гоо үзэсгэлэнг танихад хялбархан боловч тайлбарлахад хэцүү ойлголт. Учир нь хүн бүрийн гоо сайхны таашаал өөр өөр байдаг.

2004 онд сэтгэл  сэтгэл засалч Катерина Филипс, Дэвид Кастл нар гоо сайхны мэс ажилбар хийлгэж буй үйлчлүүлэгчид дээр судалгаа хийж тэдний  өөртөө итгэх итгэл нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд. Гэвч үүнтэй зэрэгцээд нэг сөрөг дүгнэлт гаргасан нь судлаачдын анхаарлыг татаж байв. Хэрэв гоо сайхны мэс заслын үр дүнд сэтгэл ханамжгүй байвал өмнө нь өөртөө сэтгэл ханамжгүй байснаасаа хэд дахин илүү бэрхшээлтэй тулгардаг буюу уур бухимдал, сэтгэл гутрал, нийгмийн тусгаарлал, гэр бүлийн сөрөг харилцаа, өөрийгөө бэртээх гэмтээх зэрэг асуудлуудтай тулгардаг. Өөрөөр хэлбэл гоо сайхны мэс ажилбарын сөрөг үр дүн нь эерэг үр дүнгээсээ илүү ноцтой өөрчлөлтийг авчирдаг.

Сэтгэл судлалын үндэсний төв өсвөр насныханы дунд судалгаа их хийдэг. Тэдгээрийн нэг нь өөртөө итгэх итгэлийн судалгаа. Өсвөр насынхан өөртөө итгэх итгэл дундаж түвшинд байдаг боловч гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг. Хэрвээ чаддагсан бол би өөрөөсөө татгалзахыг хүснэ гэсэн асуултанд судалгаанд оролцсон хүүхдүүдийн 60% нь тийм гэж хариулсан. Тэгэхээр тэдэнд суурь өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж бага байна гэсэн үг. Энэ нь байдал нь өөрийгөө өөрчлөх хүслийг бий болгодог. Тэдний бие организм болоод тархинд гарч буй өөрчлөлт хөгжил нь тэднийг шийдвэр гаргахад хараахан бэлэн биш гэдгийг баталдаг. Өсвөр насныхан өөрийн гадаад төрхөнд сэтгэл ханамжгүй байх нь нийтлэг үзэгдэл бөгөөд тэд өөрийн бие организм цаашид хэрхэн харагдахыг одоохондоо мэдэхгүй гэсэн үг. Норвегид 13-30 насныханы дунд хийсэн судалгаа ч мөн нас ахих тусам өөрийн биед сэтгэл хангалуун болдог гэдгийг батлан харуулна. Мэдээж эрүүл амьдралын загвартай, өөрийн биед анхаарал хандуулдаг бол илүү их байна.

Нэмж хэлэхэд өсвөр насны төгсгөл үед их олон өөрчлөлтүүд гардаг, 18-21 насанд жин нэмэх нь элбэг тохиолддог.  Бүрэн өсөж хөгжөөгүй бие организмийг өөрчлөнө гэдэг маш олон эрсдлийг дагуулдаг. Гоо сайхны мэс заслууд олон улсад тодорхой насны хязгаартай байдаг. Тухайлбал хөх томруулах мэс ажилбар гэхэд л 22-оос дээш насныханд зөвшөөрөгддөг.

Сүүлийн үед хүмүүсийн ялангуяа идэр залуу насныханы дунд төгс байхыг хичээдэг хүмүүс их олон болсон. Тиймээс өсвөр насныхан болон эцэг эхчүүд юу хамгийн сайн бэ? тэдэнд юу хамгийн сайн бэ гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхийн өмнө хэд хэдэн зүйлийн талаар тунгаан бодсоноор шийдвэр гаргахыг зөвлөж байна.

  1. Буруу амьдралын хэв загвартай юм биш биз ? Эм уусан ч хоолны дэглэм  барьдаггүй, дасгал хийнэ гэж боддог ч хэзээ ч хийдэггүй, орой унтдаг бол таны гоо сайханд сөргөөр нөлөөлнө.
  2.  Өөртөө итгэх итгэл л асуудал болоод байгаа юм биш биз.  Өсвөр насны охидын харилцааны бэрхшээлүүд, өөрийгөө илэрхийлж чадахгүй байдал, бусадтай харьцуулах, хэн нэгний таагүй үгэнд хэт итгэх, өөрийгөө үргэлж голох нь алдаатай шийдвэр гаргахад нөлөөлж байдаг. Харин энэ асуудлыг гоо сайхны мэс засал хэзээ ч шийдвэрлэж чадахгүй.

 

Сэтгэл  судлаач: Б.Ганзул

Advertisements