Ажил дээрээ шилдэг нь байх, бусдад хэрэгтэй нэгэн байх, бусдаас ямагт илүү байх гэсэн хязгаараасаа давсан нүсэр ачааллын дараа бид өөрийн бие махбодыг туйлдсан байгааг мэдэрдэг. Энэ бүхний дараа өөрийгөө амраахын тулд хэмнэж чадсан цагаа хэд нугалсан эрч хүч, цагийг амрахад зарцуулж орхидог.

Нэгэнт л хүний сэтгэл зүй биеээсээ тусгаар байх боломжгүй учраас ядарсан организмд сэтгэл хөдлөл болон когнитив өөрчлөлтүүд илэрнэ. Уур бухимдал нэмэгдэх, анхаарал төвлөрөл буурах, ой тогтоолт буурах, өөрийн хяналт алдагдах гэх мэт.

Ядарч сульдсан мэдрэмжийг авахгүйн тулд таны амьдралын хэв маяг (нойр, хооллолт, дасгал хөдөлөгөөн) урт хугацаандаа эрүүл бөгөөд идэвхитэй байх хэрэгтэй.

  1. Унтах орчин харанхуй байх

Ялангуяа нойрны тухайд залуучууд буруу “загвар”-тай байх нь элбэг. Нойрсох үедээ бидний гаргадаг алдаа

  • Дуу чимээтэй орчин
  • Гэрэлтэй унтах
  • Зурагт эсвэл компьютер, wifi асаалттай байх, утсаа дэргэдээ авч унтах
  • Сэтгэл түгшээсэн бодлууд
  • Хэт халуун эсвэл хүйтэн өрөө тасалгаа
  • Унтахаас өмнөх хүнд хоол идэх, хэт их шингэн зүйл уух гэх мэт

Унтах эрүүл хэв маягийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх эх сурвалжуудаас авах боломжтой.

https://www.supermemo.com/en/articles/sleep

https://www.helpguide.org/articles/sleep/getting-better-sleep.htm

Сайн унтаж амарна гэдэг зүгээр ч нэг нойроо нөхнө гэсэн үг биш. Энэ нь бидний илүү бүтээлч байх, хөгжилтэй байх, жин хасах, ой тогтоолтоо сайжруулах (Beth Israel Deaconess Medical Center (BIDMC), 2005) зэрэгт эерэгээр нөлөөлж байдаг.

  1. Хянаж чадах бодлоо л хяна

Үе үе тохиолдох амьдралын таагүй мөчлөгүүдэд бид өөрийн хяналтаа алдахгүйн тулд их хичээдэг. Яагаад ч юм хүчтэй байна гэдэг тэвчих гэдэг үгнээс гаралтай юм шиг ойлгодог. Мэдээж хэрэг хүн уйлаад л байвал уйлаад л байдаг, гуниглаад  байвал гуниглаад л байдаг. Тиймээс энэ нөхцөл байдлаас өөрийгөө хүчлэн гаргах хэрэгтэй.

Гэхдээ үүнд тэнцвэртэй байдал гэж нэг зүйл бий. Сэтгэл судлаач хүний хувьд зарим хүнд “хичээ”, “үйлдэл хий”, “одоо гуниглаж болсон” гэж хэлдэг ч, харин хэсэг бүлэг хүмүүсийн хувьд “уйл”, “бодлоо битгий хорь”, “бусдаас тусламж ав” гэж зөвлөх хэрэг гардаг. Үнэндээ бид толгой доторх бүхий бодол, мэдрэмжүүдээ удирдаж эсвэл хориглож дийлэхгүй. Үүний оронд зөнгөөр нь орхичихсон нь дээр байдаг. Сэтгэл зүйн дархлаатай болохын тулд түүнийг бий болгох туршлага хэрэгтэй шүүдээ.

Хэрэг болох зарим зөвлөмжүүд

https://www.mindful.org/meditation/mindfulness-getting-started/

https://www.dumblittleman.com/15-steps-mindfullness-better-work-day/

  1. Сахарын донтолт

Энэ хамаарал нь бид бүгдэд яг адил байдаг бөгөөд өөрсдийн эрч хүч, даавар, тархины үйл ажиллагаа, биеийн галбир зэргээ үүний төлөө эрсдэлд оруулж байдаг. Сахарын хэрэглээ хоол хүнсэнд (чихэр, ундаа, жигнэмэг гэх мэт)-д сахар хэлбэрээрээ байдаггүй учраас бид хяналт тавих их хэцүү. Гэхдээ зарим зөвлөмжүүдийг дурдвал:

  • Кофегоо аль болох хараар нь уухыг хичээ
  • Хэрэв хоолноос хоолны хооронд гурил эсвэл чихэр идэх гээд байдаг бол үүнийхээ оронд самар, жимс эсвэл тараг өөртөө худалдаж ав. Үнэндээ бид өөрт харагдаж байгаа зүйлийг л иддэг шүүдээ.
  • Ундааны оронд ус уу

Нэмэлт мэдээлэл

http://www.prevention.com/food/healthy-eating-tips/weird-effects-sugars-having-on-your-body/slide/9

  1. Цэх суу

Нийтлэлийнхээ төгсгөлд тун энгийн боловч үр дүн нь батлагдсан нэгэн зөвлөмжийг хүргэе.

Sitting is the new smoking

Ажил, сургууль, утас, телевиз гээд амьдралын хэв маягаасаа  болоод бид өдрийн ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг. Анагаах ухааны мэргэжилтнүүд суух нь үнэндээ бидний бодисын солилцоонд тийм ч сайнгүй гэдгийг зөвлөдөг. Дээрээс нь хэрэв бид буруу суугаад байвал суудлын гаралтай маш олон төрлийн асуудлууд үүсэх нь тодорхой.

Доорх зураг дээр бид хэрхэн буруу суудаг болоод нуруугаа амраах иогийн дасгалыг харуулсан байна.

арб

Нэмэлт мэдээллүүд

https://my.clevelandclinic.org/health/articles/posture-for-a-healthy-back

https://www.youtube.com/watch?v=jOJLx4Du3vU

Эрүүл эрч хүчтэй биетэй байгаа үедээ л бид амьдралынхаа бусад зүйлсэд илүү анхаарал хандуулж чаддаг.

 

Advertisements