Удирдлагууд ямар ажилтанг хүсдэг вэ? Байгууллагын зорилго, чиглэлээс хамааран удирдлагууд өөр өөрийн хариултыг өгөх боловч нийтлэг хүсдэг зүйл нь “гүйцэтгэгч ажилтан” юм. Өөрөөр хэлбэл удирдлагууд өөрийн гаргасан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлдэг, удирдлагын үгийг эсэргүүцдэггүй ажилтныг хүсдэг. Дийлэнх тохиолдолд энэ хүсэл нь далд хэлбэртэй байна.

Бодит байдал дээр хүн бүрийн зан төлөв, зан араншин, зорилго, үнэт зүйл өөр учир бүгд “гүйцэтгэгч ” байж чадахгүй. Учир нь ажилтан бүр өөр өөрсдийн гэсэн дүртэй /Belbin, team role/ байдаг. Шинийг санаачлагч (plant) ажлын төлөвлөгөө гаргадаг байхад хянан үнэлэгч (monitor evaluator) эрсдлийг тооцоолж төлөвлөгөөг боловсронгуй болгодог байх жишээтэй. Тиймээс удирдлагууд байгууллагадаа шаардлагатай “дүр”-н хүнийг авч мөн хүн бүрийг тохирсон ажлыг хийлгүүлэх шаардлагатай болно. Тэгвэл ажилтан бүрийн ур чадварт тохирсон ажлыг хийлгүүлэх, байгууллагын соёлыг ажилтны зорилготой уялдуулах арга бол байгууллагын соёл юм. Тиймээс амжилттай байгууллагын дотоод соёлоос нь суралцах нь үр дүнтэй юм. Судлаач Э.Шэйнийн үзэж байгаагаар байгууллагын соёлыг бүрдүүлэгч дараах хүчин зүйлс байдаг. Үүнд:

  1. Хувь хүний бие даасан эрх чөлөө ( individual initiative)
  2. Ажиллагсдын эрсдэлийг хүлээж авах сонирхол (Risk tolerance )
  3. Удирдлагын арга барил (Direction)
  4. Нэгдмэл байдал (Integration)
  5. Байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээ (Identity)
  6. Нийгмийн дэмжлэг туслалцаа (Social support)
  7. Хяналтын систем (Control)
  8. Шагнал урамшууллын систем (Reward system)
  9. Зөрчилдөөний хэм хэмжээ (Conflict )[1].

Э.Шэйнийн гаргасан эдгээр хүчин зүйлсийн дагуу “Zappos” компанийн байгууллагын соёлыг  харьцуулж үзье. “Zappos” компанийн байгуулагын соёл.

  1. Шинийг санаачлагч, бүтээлч ажилтан
  2. Уян хатан болон өөрчлөлт, шинэчлэлд бэлэн байх
  3. Хөгжилтэй мөн бүтээлч байх
  4. Эрсдэлд бэлэн байх
  5. Нээлттэй шударга харилцааг бүрдүүлэх
  6. Өөрийнхөө ажлыг өөрөө хий. Гэхдээ хийж чадахаасаа илүүг хий
  7. Хүсэл тэмүүлэлтэй, зорилготой бай[2].

Скайтел компанийн соёлыг Шэйнийн байгууллагын соёлын хүчин зүйлстэй харьцуулбал

Э.Шэйнийн байгууллагын соёлыг бүрдүүлэгч хүчин зүйлс Zappos компаний байгууллагын соёл
1.      Хувь хүний бие даасан эрх чөлөө ( individual initiative)

2.      Ажиллагсдын эрсдэлийг хүлээж авах сонирхол (Risk tolerance )

3.      Удирдлагын арга барил (Direction)

4.      Нэгдмэл байдал (Integration)

5.      Байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээ (Identity)

6.      Нийгмийн дэмжлэг туслалцаа (Social support)

7.      Хяналтын систем (Control)

8.      Шагнал урамшууллын систем (Reward system)

9.      Зөрчилдөөний хэм хэмжээ (Conflict )

1. Шинийг санаачлагч, бүтээлч ажилтан

2. Уян хатан болон өөрчлөлт, шинэчлэлд бэлэн байх

3. Хөгжилтэй мөн бүтээлч байх

4. Эрсдэлд бэлэн байх

5. Нээлттэй шударга харилцааг бүрдүүлэх

6. Өөрийнхөө ажлыг өөрөө хий. Гэхдээ хийж чадахаасаа илүүг хий

7. Хүсэл тэмүүлэлтэй, зорилготой бай.

 

Давхардаж буй хүчин зүйлс
Хувь хүний бие даасан эрх чөлөө– Шинийг санаачлагч, бүтээлч ажилтан

Ажилтны эрсдэлийг хүлээж авах сонирхол– Уян хатан өөрчлөлт, шинэчлэлд бэлэн байх

Нэгдмэл байдал– Нээлттэй шударга харилцааг бүрдүүлэх

Орхигдуулсан хүчин зүйлс
Удирдлагын арга барил

Байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээ

Нийгмийн дэмжлэг туслалцаа

Хяналтын систем

Шагнал урамшууллын систем

Зөрчилдөөний хэм хэмжээ

Zappos компанийн байгууллагын соёлдоо орхигдуулсан хүчин зүйлстэй холбоотой үүсч болох эрсдэлүүд:

  • Удирдлагын зөв арга барил буюу удирдлагын үлгэр жишээ байдал. Үүнээс улбаалан байгууллага доторх үл ойлголцол үүсэх, ажилтан удирдлагадаа итгэх итгэлгүй болох зэрэг сөрөг үр дагавартай
  • Байгууллагадаа үнэнч байх сэтгэлгээг төлөвшүүлээгүйгээс үүдэн ажилтан хувийн ашиг хонжоог хайх, ганцаараа амбицлах болох ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байх эрсдэлтэй.
  • Нийгмийн дэмжлэг туслалцаа нь ажилтны хэрэгцээтэй шууд холбогдоно. Ажилтан өөрийн хувийн асуудлыг шийдвэрлэсний дараа ажилдаа бүх анхаарлаа хандуулах ажиллах чадамжтай болно.
  • Шагнал урамшууллын систем нь ажилтныг сэдэлжүүлэх гол хүчин зүйл бөгөөд зөв хийгдээгүйгээс ажилтнуудын идэвхи сулрах магадлалтай.
  • Зөрчилдөөний хэм хэмжээ. Байгууллага дээр гардаг зөрчил маргааны 25% хувь нь мэдээллийн дутмаг байдлаас, 20% нь үл ойлголтоос үүдэлтэй байдаг байна[3]. Үл ойлголцол нь хамт олны нэгдэл нягтралыг үгүй хийж, ажлын бүтээмжийг бууруулна

Ашигласан материал:

[1] Ганцэцэг А, Байгууллагын соёлыг шинжлэн, боловсронгуй болгох арга зам, УБ2013, Магистрын ажил

[2] Азчимэг Б, Байгууллагын соёл нь ажиллагчдын үнэт зүйл болох нь, УБ2014, Судалгааны ажил

[3]  www.forbes.com

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements