Зоримог хүүхдүүд ч айдас түгшүүр өндөртэй бие хүн болж өсч болно. Тэгвэл хэрхэн хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг хадгалан үлдэх вэ?

Дөрвөн настай бяцхан хүү супер баатрын хувцас өмссөн байна гэж төсөөлөөд үздээ. Хувцасаа өмссөн үедээ тэрээр өөртөө маш итгэлтэй бөгөөд өрөөн дотор яг л супер баатар шиг алхлах болно. Тэгвэл түүний энэ өөртөө итгэлтэй  байдал хэзээ эсвэл ямар үед алга болдог вэ? Бид юу хийвэл хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг тогтвортой хадгалж чадах вэ?

Өөртөө эргэлзэх мэдрэмж нь эмэгтэйчүүдэд илүү түгээмэл байдаг. Британийн удирдлагын институтээс / Institute of Leadership and Management in the United Kingdom/ явуулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 31% нь, эмэгтэйчүүдийн 50% нь ажилдаа болон кареертаа эргэлздэг гэжээ. Үүнд “You are Badass” номын зохиолч Jen Sincero хариулт өгсөн. Тэрээр хэлэхдээ“Бид үргэлж л нийгмээс гаралтай айдсыг мэдэрдэг бөгөөд үүнийгээ дарах гэж хичээж байдаг. Өөртөө итгэлтэй байна гэдэг өөрийн энэхүү эргэлзээ, айдас, санаа зоволтоос салангид байна гэсэн үг юм. Өөртөө итгэлтэй хүмүүс хэрхэн эдгээр таагүй мэдрэмжүүдээс салж өөрийн төрөлх мөн чанараараа байх вэ гэдэгт суралцсан байдаг”.

“The Confidence Code” номын зохиолч Katty Kay болон Claire Shipman нар өөртөө итгэх итгэл гэдэг бол зөвхөн хандлага биш гэж үзсэн. Учир нь бид өөртөө итгэх итгэлийг тодорхойлохын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг. Хэрэв бид үүний талаар илүү мэдээлэлтэй байсан бол хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг тогтвортой хадгалж чадах байсан. Ингээд эцэст нь өөртөө итгэх итгэлийг амьдралын боломж гэж тодорхойлж болно гэжээ. Өөртөө итгэх итгэл нь бодлыг үйлдэлрүү шилжүүлэх хүч эсвэл чанар юм.

Өөртөө итгэх итгэл бол бодлоо үйлдэл болгох хүч. Өөртөө итгэлтэй болохын тулд дараах зургаан дадлыг бий болгох хэрэгтэй гэж Kay, Shipman, Sincero нар зөвлөж байна.

  1. Аюулгүй бүсээсээ гарах

Өөртөө итгэлтэй байна гэдэг нь эрсдлийг тооцолгүй томоохон шийдвэр гаргана гэсэн үг биш: Үүний оронд эрсдлийг илүү аюулгүй болтол хүлээж, шийдвэрийг жижиг алхмаас эхлэн хийх нь зүйтэй . Түүнчлэн өөртөө итгэлтэй хүмүүсийг айдас болон азгйдэл зогсоож чаддаггүй.

  1. Азгүйтлийг мэдээлэл гэж харах

Өөртөө итгэлтэй хүмүүс азгүйтэлд дархлаатай байдаг. Тэд азгүй явдлыг шинэ мэдээлэл гэж хүлээн авдаг бөгөөд дараагийн ажилдаа хэрхэн шинэчлэлт хийх талаар төлөвлөгөө боловсруулдаг.

Энэ бол очихыг хүссэн газарлуугаа явах замд гаргаж буй зүгээр л нэг мөр биш юм. Энэ бол тэдний хувьд амьдралын хичээлээс сурсан туршлага бөгөөд тэд үргэлж л зөв хичээлийг сонгон үздэг.

IT’S NOT THE STRONGEST SPECIES THAT SURVIVES, IT’S THE ONE THAT’S MOST ADAPTABLE.

  1. Ярьж буй зүйлдээ хяналт тавих

Өөртөө итгэлтэй хүмүүс хэзээ ч өөрсдийнхөө талаар муу зүйл ярьдаггүй хэмээн Sincere хэлсэн. Оронд нь тэд өөртөө эргэлзэх эргэлзээгээ асуулт болгон тавьдаг. Ингэснээр тэд өөрийн гаргадаг алдаагаа олж мэдэх боломжтой байдаг.

Заримдаа бидэнд итгэл алдарч өөрийгөө азгүй амьтан гэж мэдрэх үе байдаг. Энэ үед тодорхой бус зүйлээс болж өөрийгөө алдалгүй өөртөө шинэ итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй. Тухайлбал “САБ” буюу сөрөг автомат  бодолд эмэгтэйчүүд автах нь элбэг. Бид багахан алдаа гаргасныхаа төлөө түүнийг цагийн турш эсвэл бүр бүтэн өдрйин турш боддог. Ингэх бүртээ бид өөртөө итгэх итгэлээ мохоож байдаг.

Үүнээс сэргийлхийн тулд “САБ”-г үүсэх бүрт өөртөө сануулах гурван чухал зүйлийг бодож ол. Мэдээж тэдгээр бодлууд нь эерэг байх ёстой бөгөөд энэ нь сөрөг автомат бодлыг хянахад туслах болно.

  1. Хариуцлагатай байх

Өөрийгөө нөхцөл байдлын хохирогч болсон гэж бодохоосоо өмнө тухайн тохиолдолд ямар үйлдлийг хийж чадах вэ гэдгээ бод. Өөртөө итгэлтэй хүмүүс нөхцөл байдалд бусдыг буруутгадаггүй бөгөөд тэд зүгээр л хариуцлагаа үүрч зорилгодоо хүрэхийн тулд үйлдэл хийж эхэлдэг. Бид амьдралдаа ямар ч нөхцөл байдалтай нүүр тулж болно. Хамгийн гол нь хариуцлагаа хүлээж чадвал бид түүнийг даван туулж чадна.

  1. Сэдэлжүүлэлт болон зөвлөгөө болох зүйлсийг эрж хай

Бидний өөртөө итгэлтэй гэж тодорхойлж буй хүмүүс хийж буй ажилдаа сэдэлжүүлэлт, санаа олохын тулд маш их ном уншиж, сургалтанд сууж, менторуудтай ярилцаж мөн бусдыг чин сэтгэлээсээ сонсож байдаг.

Хэрвээ та өөртөө итгэлтэй бол өөрийн сул талаа хүлээн зөвшөөрөх болон бусдаас суралцах явдлыг хачирхалтай гэж хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлгүй хүмүүс хэн байсан тэр хэвээрээ л үлддэг бөгөөд энэ нь тэдний айдас, сул талтайгаа нүүр тулж чаддаггүйтэй холбоотой.

  1. Биеийн хэлэмжийг ашиглах

Цэх суух нь таны өөртөө итгэлтэй байдлыг богино хугацаанд нэмэгдүүлэх хүчтэй хэмээн Kay, Shipman нар зөвлөдөг. Цаашлаад эрүүгээ дээш өргөх нь таагүй нөхцөл байдлаас гарахад тань тусладаг, толгой дохих нь таныг ярьж буй зүйлдээ илүү итгэлтэй болгодог байна. Эдгээр үйлдлүүд нь зөвхөн таньд нөлөөлөөд зогсохгүй бусад хүмүүст ч мөн үйлчилж байдаг.

Өөртөө итгэх итгэл бол бодлоо үйлдэл болгох хүч

Англи хэлнээс орчуулсан Б.Ганзул

Эх сурвалж:   www.fastcompany.com

Advertisements