Өнгө нь хүний оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлсөнөөр хүний амьдрал үйл ажиллагааны өргөн хүрээнд оролцдог . Өнгө хэдийгээр сувьектив байдлаар хүнд нөлөөлдөг нь батлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн ч улс орны соёлоос хамаараад өөр өөр билэгдэл, утга агуулгатай хүмүүст хүртэгддэг.

Хүйтэн өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл

Бүтээлч байх хэрэгтэй байна уу? Тархиныхаа синапсуудын холбоосыг сайжруулах хэрэгтэй байна уу? Чирнелэн ягаан өнгийг ашиглаарай. Нил ягаан бол  цэнхэр болон улаан өнгөний нийлбэр. Мэдрэлийн эсүүдийн идэвхижилт ба нойрмог байдлыг тэнцвэржүүлсэнээр бүтээлч байдлыг дэмждэг. Нил ягаан өнгийн гэрэл нь орчин тойрондоо амгалан байдлыг бий болгодог бөгөөд хурцадмал байдлыг намжаадаг. Оффис болон гэрт энэ өнгө байж болно.

Амгалан тав тухтай байдлыг эргэн тойрондоо бий болгомоор байна уу? Ногоон эсвэл цэнхэр өнгийг ашиглаарай. Эдгээр хүйтэн өнгөнүүд нь тайвшруулдаг. Учир нь ногоон өнгийг харахад нүдний торлог бүрхэвчид шууд тусдаг бөгөөд энэ нь нүдний бүлчинд бага цочролыг өгдөг. Цэнхэр болон түүний төрлийн хүйтэн өнгөнүүд нь тайвшруулах, амгалан болгодог ба цусны амьсгал удааширч, цусны даралт бууруулдаг байна. Унтлагын өрөөндөө энэ өнгийг байрлуулбал таныг тайван амгалан болоход туслана.

Дулаан өнгөний сэтгэл зүйн нөлөөлөл

Хоолны дуршлаа нэмэгдүүлэх, өөрийн буй орчноо урам зориг оруулахаар болгомоор байна уу? Тэгвэл тан улбар шар болон шар өнгө хэрэг болно. Олон зоогийн газрууд яагаад энэ өнгийг ашигладаг талаар та бодож үзсэн үү? Эдгээр өнгөнүүд хоол идэх хүслийг өдөөж өгөх ба таны бяцхан ходоодыг архируулж чадна. Та эдгээр өнгөнүүдийг ашинлахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир эдгээр өнгөнүүд нь гэрэл илүү их тусгадаг ба хүний нүдийг өдөөж амархан ядраадаг ба хэт их ачаалал өгдөг. Хэрвээ та жингээ хасах гэж байгаа бол гал тогоондоо энэ өнгийг хэрэглэх хэрэггүй.

Өнгөний нийтлэг сэтгэл зүйн нөлөөлөл

Цагаан өнгө
  • цэвэр ариун байдал
  • гэнэн байдал
  • гэм буруугүй
  • орон зайн мэдрэмж
  • төвийг сахисан
  • гашуудал (зарим соёл / нийгэмд)

Хар өнгө

  • эрх мэдэл
    эрч хүч
    хүч чадал
    муу ёр
    оюун ухаан
    нарийхан/ туранхай
    үхэл гашуудал

Саарал өнгө

  • төвийг сахисан
  • бодит
  • хуучинсаг

Улаан өнгө

  • хайр
  • романтик байдал
  • энхрий
  • дулаахан
  • тав тух
  • эрч хүч/энерги
  • сэтгэл хөдлөл
  • гал цог
  • амьдрал
  • цус

Улбар шар

  • аз жаргал
  • эрч хүч/энерги
  • сэтгэл хөдлөл
  • урам зориг
  • баянлаг/ баян чинээлэг байдал
  • боловсронгуй байдал
  • өөрчлөлт
  • идэвх

Шар өнгө

  • аз жаргал
  • инээд
  • баяр хөөр
  • халуун дулаан
  • өөдрөг үзэл
  • өлсөх
  • эрч хүч
  • бухимдал
  • анхаарлын төвд байх

Ногоон өнгө

  • байгаль
  • хүйтэн
  • өсөлт
  • мөнгө
  • эрүүл мэнд
  • атаархал
  • амар тайван байдал
  • зохицол
  • өсөлт үржил

Цэнхэр өнгө

  • амар тайван
  • хүйтэн
  • хатуу сэтгэл
  • мэргэн ухаан
  • үнэнч байдал
  • үнэн
  • төвлөрсөн
  • хоолны дуршилгүй

Нил ягаан

  • эрх ямба
  • бяан чинээлэг байдал
  • мэргэн ухаан
  • чамин
  • сүнслэг
  • хүндэтгэл
  • нууцлаг

Бор өнгө

  • найдвартай байдал
  • тогтвортой байдал
  • нөхөрлөл
  • гуниг
  • дулаан
  • тайтгарал
  • аюулгүй байдал
  • байгалийн
  • органик
  • гашуудал(заримсоёл/нийгэмд)

Ягаан өнгө

  • романтик байдал
  • намуухан дөлгөөн
  • хайр
  • тайван байдал
  • хөөрөл сандрал

Г. Баринов

Advertisements