Ээнэгшилтын онол нь хүмүүсийн буюу эцэг эх, үе тэнгийнхэн, хосуудын хоорондын харилцаа ялангуяа урт хугацааны холбоон дээр тулгуурладаг.

Ээнэгшилт гэж юу вэ?

Ээнэгшилт гэдэг нь хэн нэгэнтэй сэтгэл хөдлөлийн хувьд холбоо тогтоохыг хэлнэ. Сэтгэл зүйч Жон Бовли ээнэгшилтийн анхны онол болох “Хүмүүсийн хоорондох урт хугацааны сэтгэл зүйн холбоо” онолыг гаргасан. Түүнийхээр хүүхэд насанд нь үүсэх холбоо харилцаа тухайлбал хүүхэд асрагчтайгаа үүсгэх холбоо нь цаашдын амьдралд нь онцгой нөлөө үзүүлдэг гэжээ.

Bowlby  1920 онд онолын үзэл бодол болон ерөнхий санааг гаргасан бол Mary Ainsworth  1960-70 онолын үндэслэлийг туршилтаар батлан дэлгэрүүлсэн.

Ээнэгшилт (Attachment) загвар нь дараах хүчин зүйлээр тодорхойлогдоно. Үүнд:

“Care-giving bond”- Асран хамгаалагчийн холбооны загвар

“Alarm”- Айдас ба аюулаас үүсэх ээнэгшилтийн загвар

“Anxiety”- Асран хамгаалагчаас холдоход үүсэх хүчин зүйл

Ainsworth “strange situation”

Mary Ainsworth 1960-1970 оны хооронд Бовли-н онолын үндэслэлийг туршилтаар батлан дэлгэрүүлсэн. Түүний туршилт нь “strange situation” буюу үл таних орчин гэсэн нэртэй байсан бөгөөд тэрээр 12-18 сартай хүүхдүүдийг туршилтандаа хамруулсан байна. Туршилтын явцад эдгээр хүүхдүүдийг үл таних орчинд оруулан зан үйлийг нь ажигласан. Үр дүнд нь ээнэгшилтийн 3 загварыг гаргасан байдаг. Эдгээр нь:

–       secure attachment

–       ambivalent-insecure attachment

–       avoidant-insecure attachment

үүний дараагаар 1986 онд судлаач Main болон Solomon нар 4 дэх загварыг нэмсэн. Энэн нь disorganized-insecure attachment юм. Энэ загвар нь амьдралын харьцангүй сүүл үед нөлөөлдөг.

Secure Attachment

Энэ ээнэгшилтийн үед хүүхэд эцэг эхээсээ холдоод хэсэг хугацааны дараа дахин уулзах үед стресст өртдөг. Насанд хүрэгчид хүүхдийг орхиж явах үед тэд бухимдаж уурладаг боловч буцаж ирнэ гэдгийг мэдэрдэг.

Ambivalent Attachment

Энэ ээнэгшилтийн үед хүүхэд эцэг эх нь орхиж явахад маш ихээр стресст ордог. Ээнэгшилтиийн энэ загвар маш ховор байдаг. Америкийн хүүхдүүдийн 7-15 %-д нөлөөлдөг. Судлаачидын үзэж байгаагаар энэ тохиолдолд хүүхэд ээжтэйгээ хангалттай холбоо тогтоож чаддаггүй гэж үздэг.

Avoidant Attachment

Уг загвартай хүүхдүүд нь эцэг эхээсээ зайлсхийх хандлагатай байдаг. Тэд эцэг эх эсвэл танихгүй хүний аль нэгийг нь илүүд үзсэн хандлага гаргадаггүй. Өөрөөр хэлбэл тэдний хувьд эцэг эхдээ илүү хандах хандлага байдаггүй. Судлаачдын үзэж байгаагаар ээнэгшилтийн энэ загварт байгаа хүүхэд ирээдүйд хүйтэн хөндий, хэрцгий болох магадлалтай.

Disorganized Attachment

Уг хүүхдүүд нь эцэг эхээсээ зайлсхийх эсвэл эсэргүүцэх хандлагатай байж болно. Зарим судлаачид уг ээнэгшилтийн загварыг ээнэгшилтийн дутагдал гэж тодохойлдог ба энэ нь эцэг эх болон хүүхдийн асран хамгаалагчийн зохимжгүй зан үйлтэй холбон үздэг.

Ээнэгшилтийн үе шат

Судлаач Rudolph Schaffer болон Peggy Emerson нар 60 бага насны хүүхэд дээр судалгаа явуулсан. Судалгааны явцад хүүхдүүдийг төрсөнөөс нь хойш 4 долоо хоног тутамд болон 18 сартай үед нь ажиглалт хийсэн. Тэд уг судалгааныхаа үндсэн дээр ээнэгшилтийн дараах үе шатыг гаргасан байна.

  1. Ээнэгшилтийн өмнөх шат: Төрсөнөөс хойш 3 сар, хүүхэд эцэг эхтэйгээ ямар нэг ээнэгшилтийн шинж тэмдэг үзүүлэхгүй. Энэ үед тэд төрөлхийн инстинкт буюу уйлж эцэг эхээ сандаргахаас гадна, эерэг хариу үйлдэл үзүүлж тэднийг баярлуулдаг.
  2. Тодорхой бус ээнэгшилтийн шат: Ойролцоогоор 6-7 сар, энэ үед эцэг эхдээ ээнэгшилтийн анхдагч болон хоёрдогч дохиог илэрхийлдэг. Хүүхдийн итгэх мэдрэмж хөгждөг ба энэ нь эцэг эх хүүхдийнхээ хэрэгцээг хангах үед улам бат бөх болно. Тэд таних болон танихгүй хүмүүст ялгаатай хандах ба эцэг эхдээ илүү эерэг хандлага үзүүлж эхэлнэ.
  1. Тодорхой ээнэгшилтийн шат: 7-11 сар, ээнэгшилтийн хүчтэй байдал илэрхийлэх ба онцгойлон хэн нэгэнд илүү ханддаг. Танихгүй хүнээс зайлсхийх ба эцэг эхээсээ тусдаа байх үед тавгүйрхдэг.
  2. Нийлмэл ээнэгшилтийн шат:  Ойролцоогоор 8 сараас хойш, Эцэг эхдээ эсвэл асран хамгаалагч, эмээ өвөөдөө хүчтэй сэтгэл хөдлөлөөр ханддаг.

 Ойр дотны хэн нэгэнтэй нь ээнэгших үйл явц хангалттай хөгжөөгүй бол хүүхдэд дараах сөрөг шинж тэмдэг илэрдэг:

Зан төлөвийн хувьд:

–       Догшин түрэмгий байдлаар өөрийн түгшүүрээ илэрхийлэх

–       Ямар нэгэн байдлаар хууль болон дотоод дүрэм журам зөрчсөн буруутай үйлдлээ хүлээх зөвшөөрөхгүй байх

–       Бусдад буруугаа тохох, хайх

Өөрийн хяналтын хувьд:

–       Өөрийн гаргаж байгаа зан үйлээ бусдын тусламжгүйгээр хянаж чадахгүй байх

–       Анхааралаа төвлөрүүлж чадахгүй байх

–       Ямарваа тохиолдолд өөрийн зан үйлийг урьдчилан харж тохируулж чадахгүй байх

Өөрийн үнэлгээний хувьд:

–       Амжилттай биелүүлсэн ямар нэгэн ажлаасаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч чадахгүй байх

–       Өөрийгөө ямар нэгэн даалгавар хийж чадахгүй гэж үзэх

–       Баярлаж бахархаж чадахгүй байх

Бусадтай харилцах харилцаанд:

–       Бусдад итгэхгүй байх

–       Өөрийгөө бусадтай тогтвортой, найрсаг харилцаатай байх чадваргүй гэж үзэх

–       Бусадтай харилцахдаа өөрийгөө хэт хянах

Сэтгэлийн хөдөлгөөний хувьд:

–       Өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байх

–       Өөрийнхөө уур хилэн, гуниг гомдолоо илэрхийлж чадахгүй байх

–       Бусдын мэдрэмжийг ойлгож хүлээн авахгүй байх

Танин мэдэхүйн үйл ажиллагааны хувьд:

–       Хийсвэрлэн бодож чадахгүй байх

–       Логик сэтгэлгээний хөгжил муудах

–       Сэтгэхүйд илрэх хувийн онцлог нь хөшүүн хэвшмэл байх

–       Таамаглал дэвшүүлэх чадвар муудах

Нийгэмшлийн хувьд:

–       Өөрийгөө илэрхийлэхдээ хүндрэлтэй байх

–       Дасан зохицох чадваргүй байх

–       Нийгэмших үйл ажиллагаа удаашрах хандлагатай байдаг байна.

Ээнэгшихүйн онолын үүднээс хүүхэд ээж болон гэр бүлийн хэн нэгэнтэй найдвартайгар ээнэгшсэн байдал нь тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Ашигласан материал:

1. http://www.psychologytoday.com

2. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудлууд онол-практикийн бага хурал

Advertisements