Мэдээж бид маш сайн эцэг эх !

Гэхдээ зарим үед хүүхдүүд маань маш зөрүүд, сахилгагүй нэгэн болон хувирдаг. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болдог. Ихэвчлэн тэр арга хэмжээ нь шийтгэл болон уур бухимдал байдаг.

Хэд хоногийн өмнө нэг онигоо уншаад энэ талаар үнэхээр бодож үзмээр санагдлаа. Онигооны агуулга нь хүүхэд алдаа гаргах үед түүнийг буруутган шийтгэж загнидаг мөртлөө эцэг эхчүүд бид өөрсдөө алдаа гаргасан үедээ түүнийг зүгээр л нэг санамсаргүй үйлдэл гэж хүлээж авдаг. Насанд хүрэгчид бид алдааныхаа төлөө загниулах нь утгагүй зүйл ч бидний үйлдлийг хүүхдүүд маань харж өсч байгаа гэдгийг мартаж орхих юм.

Юу гэсэн үг вэ гэвэл бид ч бас алдааныхаа төлөө уучлалт гуйж байх ёстой. Энэ нь бидний эрх мэдэлгүй болгохгүй харин ч хүүхэд тань таныг илүү ихээр хүндлэх болно. Үүнтэй яг адилаар түүнийг алдаа гаргах үед нь уурлаж бухимдалаар угтах биш харин хариуцлага хүлээлгэж, шийтгэлийн арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь:

  • Хүүхдүүдийг дургүй зүйлийг нь хийлгэх нь маш том шийтгэл болдог. Тухайлбал хүүхдээ буруу зүйл хийснийх нь төлөө гэрээ цэвэрлэх, хоол хийх эсвэл бүр огт таалагддаггүй ажлыг нь хийлгэ.
  • Тэдний хамгийн дуртай зүйл бол интернет орох, зурагт үзэх, тоглоом тоглох байдаг. Тэгвэл гаргасан алдааных нь төлөө дуртай зүйлийг нь хоригло.
  • Түүний гаргасан алдаа ээж аавыг нь ямар их гомдоож байгааг сануул.
  • Хүүхдэд хүсэл мөрөөдлийг нь үргэлж сануулж байх хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийнхээ хийж байгаа үйлдлүүд нь түүний мөрөөдөлд хүрэх шат гэдгийг ойлгуулаарай.

Б.Ганзул

Advertisements