Эрэгтэй хүн аз жаргалтай амьдрахад юу хэрэгтэй вэ? \Харвардын их сургуулийн 75 жилийн турш хийсэн судалгааны дүгнэлт\

1938 онд Харвардын Их Сургууль 268 бакалаврын эрэгтэй оюутнуудыг оролцуулсан, түүхэн дэх хүний хөгжлийн хамгийн урт хугацааны судалгаагаа эхлүүлжээ. Судалгааны зорилго нь юу хүнийг аз жаргалтай байхад хамгийн их хүчтэй нөлөөлдгийг олж тогтоох явдал байв. Физиологи, антропологи, бие бялдар, зан чанарын онцлогуудыг багтаасан энэхүү судалгаа нь хувийн онцлог, IQ, уух зуршил, гэр бүлийн харилцаа зэргээс хэрхэн нарийн нягт, тоо хэмжээг тодорхойлж болохуйцаар үр дүнг харуулах юм. Сүүлийн 30 жилийн судалгааг Джорж Вайлант удирдаж байгаа бөгөөд 2012 онд судалгааны үр дүнгийн талаар Triumphs of Experience (Amazon) номыг хэвлээд байна.

Triumphs of Experience номоос онцлон дурдвал “Эрэгтэй хүний амьдралыг бүх л талаас нь авч үзсэн ба харилцаа, улстөр, аливааг даван туулах чадвар болон архины хэрэглээ зэргийг багтааж хэд хэдэн сонирхолтой баримтыг хуваалцаж байна. Жишээ нь: Хүн ид насандаа чухалчлан хийдэггүй байсан зүйлээ өтөл насандаа маш сайн хийдэг, гэм дутагдлаа ч засдаг. Судалгааны үр дүн өвчтэй хүүхэд эдгэрэх боломжтойг өгүүлж, хүүхэд насны аз жаргалтай дурсамж урт хугацааны амьдралын эх сурвалж болдог байна.”

Судалгааны олон талт мэдээлэл дундаас хамгийн онцлох нь “Архидалт хүчтэй сүйтгэгч хор юм.” Судалгаанд оролцогч эрчүүдийн амьдралаас харахад тэдний гэр бүл салалтын ганц хүчтэй шалтгаан нь архидалт байв. Архины хэрэглээ мэдрэлийн өвчин болон депресстэй хүчтэй холбогджээ. Архи, тамхины давхар хэрэглээ эрүүл бус амьдрал болон үхлийн нэгдүгээр зэргийн шалтгаан болж байгааг энэхүү судалгааны үр дүн мөн харуулав.

Дээрх номонд цөөнгүй талын асуудлыг бусдаас онцлон дурдсан ба зохиогчийн хамгийн голлон дурдсан нь халуун дулаан харилцаа болон эрүүл мэнд, ирээдүйн аз жаргалыг хоорондын харилцааны тухай асуудал юм. Эрчүүд ээжтэйгээ ямар харилцаатай байх нь түүний амьдрал хэрхэн сайхан байхыг шийддэг тухай өгүүлжээ. Жишээ нь: хүүхэд байхдаа ээжтэйгээ муу харилцаатай байсан нь хөгшрөхдөө сэтгэцийн олдмол өвчтэй болох нь их. Ажил мэргэжлийн тал дээр ч багынх нь ээжтэйгээ харилцдаг байсан харилцаа нөлөөлдөг бол аавынх нь төдийлөн нөлөөлдөггүй байна. Нөгөө талаар багадаа аавтайгаа халуун дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрэхэд уур бухимдал багатай, амралтыг тааламжтай өнгөрөөдөг байна.

Сонирхуулж дурдахад энэхүү судалгаанд оролцогчдын дунд Америкийн Ерөнхийлөгч Дж.Ф.Кеннеди ба Засгийн газар нь түүний судалгааны үр дүнг 2040 он хүртэл нууцлахаар авч явсан байна.

Англи хэлнээс орчуулав.

Advertisements