Энэ хүү 10 сартай бөгөөд ээжийнхээ дуулсан “My heart tell you no” гэсэн дууг сонсоод уйлж байгаа нь олон хүний хайрыг татсан билээ. Тэгвэл энэ хүү яагаад уйлсан бэ? Үнэхээр ээжийнхээ дууг сонсоод уярсан юм болов уу?

Ээжийнхээ чин сэтгэлээсээ дуулсан дууг сонсоод нулимс дуслуулсан уу?

Үүнд хөгжмийн сэтгэл судлалын 2 ном гаргасан, хүүхдийн сэтгэл судлалаар 15 жил хичээл заасан профессор хариулт өгсөн байна.p350-1728x800_c

Энэ бичлэгийг үзээд эхэндээ юу болохыг таамаглахгүй бодит байдлыг бууруулж, тийм ч сонирхолтой зүйл бишээр төсөөлсөн. Харин төгсгөлд нь эхний үзэгдлээс илүү гайхалтай зүйлийг харсан. Энэ нь хүүгийн сэтгэл хөдлөл байлаа.

Сэтгэл хөдлөлийн тархалт

Магадгүй үүнийг сэтгэл хөдлөлийн тархалттай холбон тайлбарлаж болох юм. Энэ нь яг л тархин дахь толин тусгалтай адил бид бусдын сэтгэл хөдлөлд автах үйл явцыг хэлж байгаа юм. Тухайлбал энэ нь нялх хүүхдүүд бусад хүүхдийн уйлахыг сонсоод дагаж уйлдагтай адил. Тиймээс сэтгэл хөдлөлийн тархалт нь магадгүй ээж хүү хоёрын хооронд явагдсан байх боломжтой.

Бичлэг эхлэхэд хүүдээ “ээж нь дуу дууллаа”, “чи ээжийнхээ дууг сонсмоор байна уу ”,”энэ дуунаас юу мэдэрсэнээ хэлээрэй за юу” гэсэн 3 өгүүлбрийг хэлж байна. Өгүүлбэр бүрийн төгсгөл уянгалаг бөгөөд дууг улам хурцалж өгч байгаа юм.

Хэдийгээр хүү хэл яриа хөгжөөгүй ч ээжийнхээ хэлсэн өгүүлбэр бүрт өөрийнхөөрөө хариулна. Ээж нь хүүрүүгээ уриалгаханаар хандаж байгаа тулхүү хариуд нь инээж бас анхаарлаа хандуулж байна.

Энэ бүхэн нь сэтгэл хөдлөл тархах нөхцлийг бий болгож байна. Дуу дуулж эхлэхэд бид ээжийг харж чадахгүй. Гэвч тэрний дуулж байгаагаар нь түүнийг төсөөлж болох юм. Дууны аялгууны дагуу хүү сэтгэл хөдлөлөө өөрчилж байна. \сэтгэл хөдлөлийн тархалт\

Дуу ба сэтгэл хөдлөл

Дууны бүтэц нь их чухал. Энэ дууны хувьд 3 өгүүлбэрээс бүтсэн бөгөөд тэдгээрийн төсгөл хэсгийн өнгө өсөж байна. Өөрөөр хэлбэл дууны мөр бүр өндөр тоннтой байх бөгөөд аажмаар уруудаж байна. Тиймээс энэ дуу нь хүүхдэд гашуудлын дуу шиг нөлөөлж байгаа юм. Иймээс нэг талаар хүү ээжийн ээжийн сэтгэл хөдлөлийг өөртөө тусгаж байгаа мөн нөгөө талаас дууны ая түүнд гунигтай мэдрэмжийг өгч байгаа юм. Иймээс хүү уйлж байна.

Эцэст нь дүгнэж үзэхэд

Миний бодлоор энэ нь хүний дуу хоолойны хүчээс илүү гайхалтай зүйл. Бас энэ бичлэг бидний эргэн тойрондох гүн гүнзгий, хүчтэй сэтгэл хөдлөлийг харууллаа. Сэтгэл хөдлөлийн тархалт \нэг ёсондоо сэтгэл хөдлөл дамжих үзэгдэл\ бичлэг үзэж суусан таньд ч бас нөлөөлсөн байж болох юм. Хүүгийн уйлах болсон шалтгаан нь ээжийн сэтгэл хөдлөлтэй холбоотой бөгөөд мөн түүнчлэн дууны уянгалаг байдал юм. Бид ээжийн сэтгэл хөдлөлийг хүүгийн царайнаас тусган харж байна. Өөрөөр хэлбэл энд сэтгэл хөдлөлийн тархалт явагдаж байгаа юм.

Ийм тархалт нийгэмд их тохиолддог. Та бусад хүний инээхийг сонсоод өөрийн эрхгүй инээдэггүй гэж үү?

Эх сурвалж: www.psychologytoday.com

Advertisements