Альберт Бандура 1925 оны 12-р сарын 4-нд Канадын хойд хэсэгт орших Альбертын Мундаре хэмээх жижиг хотод фермерийн гэр бүлд мэндэлжээ.

1949 онд Ванкуверийн Британийн Колумби мужийн их сургуулийн сэтгэл судлалын салбарыг бакалавр зэрэгтэйгээр төгсч,

1951 онд Айовын их сургуульд магистр

1952 онд докторын зэрэг хамгаалжээ.

1953 оноос Бандура Стэнфордын их сургуульд багшилж эхэлсэн бөгөөд энэ үеэс бие хүний сэтгэл зүйн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхтэй хийж эхэлсэн байна.

Тэрээр бихевиоризмын төлөөлөгч ба бихевиоризм дээр суурилсан социаль когнитив онол хэмээн түүний үзэл санааг нэрлэдэг байна.

Хамгийн алдартай сургалтын онол

Харилцан детеминизмын зарчим дээр тулгуурлан өөрийн онолыг гаргасан. Энэ онол нь суралцахуйн онолуудаас хамгийн алдартай нь юм.  Зан үйлд орчин нөлөөлдөг хэдий ч зан үйл нь буцаад орчиныг нөхцөлдүүлдэг гэсэн санаа энэ онолын суурь болно.

Бандура нь өөрийн онолдоо өөрийгөө зохицуулах болон ажиглан судлах гэсэн ойлголтуудыг авч үзсэн.

Ажиглан сурахуй \загварчлах\

Скиннерийн сургалтын онол нь бэхлэлт \шагнал, шийтгэл\ дээр үндэслэдэг

Бандура- Хүн бусдын үйлдлийг ажиглан судалж бэхлэлтгүйгээр аливаа зан үйлд суралцдаг. Шууд туршлагаар суралцах зан үйлийн бүх хэлбэрийг үндсэндээ бусдын зан үйлийг ажиглах замаар эзэмшиж болно.

Гэвч тэрээр гадаад бэхлэлтийг эрс шүүмжлээгүй харин бэхлэх нөлөөллийг илүү өргөн хүрээтэй болгосон.

Ингэсэнээрээ хүн хэрэггүй алдаа гаргахгүй, цаг хожих боломжтой, аливаа эрсдэл гаргахгүй

Ажиглан сурахуйн үндсэн процессууд

Үүнд өөрийн зохицуулалт гэсэн ойлголт орно. Хүн өөрийгөө зохицуулах чадвартай байдаг ба үүнд өөрийн үнэлгээ эрчимжих ба сулрах гэсэн хоёр зохицуулалт багтана.

өөрийн зохицуулалтанд 3 процесс орно

Өөрийгөө ажиглах: өөрийн ажиглалтыг тодорхойлох үзүүлэлт байдаг. Эдгээр үзүүлэлтүүд нь зан үйлийг өөрчлөхөд нөлөөлдөг. Өөрийгөө ажиглах хэмжигдэхүүнүүд нь үйл ажиллагааны төрлөөс шалтгаалан өөр өөр байна.

Өөрийн үнэлэлт: хувь хүн өөрийгөө ямар стандартаар үнэлж байна вэ гэдгээс хамаараад зан үйлээ мөн харилцан адилгүй үнэлдэг.  Хүний өнгөрсөн зан үйл болон бусад хүний зан үйл нь өөрийн үнэлгээний стандарт болж өгдөг.

Өөртөө хариулах: зан үйлийнх нь дотоод хэм хэмжээ алдагдсан үед хүмүүс өөрийгөө шүүх, сэтгэл зовинох байдалд ордог.  Ямар нэг зүйлийг буруу хийснээсээ болж дотроо эвгүйцэх сэтгэгдэл төрдөг ба энэ байдлаасаа салахын тулд өөрийгөө шийтгэдэг. Ингэсэнээр сэтгэл хөнгөрөн тайвширдаг.

Хүүхдийн түрэмгийлэлд хэрхэн суралцдаг талаарх туршилт

\“Бобо” хүүхэлдэйн туршилт \

 Уг туршилт нь хүүхдийн түрэмгийлэлд  суралцдаг нэгэн хэлбэрийг илрүүлэх зорилготой байв. Туршилтанд “Бобо” хэмээх хүүхэлдэйг зодож буй том хүний бичлэгийг нэг бүлэг хүүхдүүдэд үзүүлж харин нөгөө бүлэгт хүүхэлдэйг хайрлаж энхрийлж буй том хүний бичлэгийг үзүүлнэ. Ингээд бичлэг үзүүлсэний дараа хүүхдүүдийг бобо хүүхэлдэй байгаа өрөөнд оруулж ганцааранг нь үлдээдэг.

Холбоотой Зураг

 Бандурагийн таамаглал

1. Хүүхэд том хүний түрэмгийлэлийг харж ажигласан бол тэд том хүний загварыг харж үзээгүй ч байсан түрэмгий үйл явдлыг гаргаж болно гэж таамаглаж байв.

2. Хүүхэд том хүний түрэмгийлэлийг харж ажиглаагүй бол, харж ажигласан хүүхдээс бага түрэмгий зан гаргадаг.

3. Ижил хүйсний хүүхдүүд тэр хүүхдийнхээ түрэмгий байдлыг даган дуурайх нь эсрэг хүйснийхээсээ илүү байдаг.

4. Эрэгтэй хүүхдүүд охидоосоо илүүтэйгээр түрэмгий чанарыг олж авдаг

Судалгааны явц

3-6 насны 36 эрэгтэй, 36 эмэгтэй хүүхэд

Хүүхдүүдийг 2 бүлэг болгон хуваасан ба

Эхний бүлэгт 10 минутын турш насанд хүрэгсэд жижиг тоглоомоор тоглож буйг харуулсан. Гэхдээ ямарч түрэмгийлэлгүйгээр.

Дараагийн бүлэгт насанд хүрэгчид бобо хүүхэлдэйрүү түрэмгийгээр халдаж буйг харуулсан. Үүнд цохих, өшиглөх, үгээр доромжлох гэх мэт.

Үр дүн

Дээрх таамаглалуудын 3 нь батлагдсан.

1. Хүүхдүүд түрэмгий зан үйлийг яг давтан харуулж байв.

2. Түрэмгий бус загварт орсон эрэгтэй эмэгтэй хүүхдүүд харьцуулах бүлэгтэй харьцуулбал түрэмгий зан төрхийг бага гаргаж байсан.

3. эрэгтэй хүүхдүүд хүчирхийлэлийг биеэр илэрхийлж байхад эмэгтэй хүүхдүүд хэл амаар илэрхийлэх нь илүү байв.

Эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдтэй харьцуулбал түрэмгийлэлийн үйлдлүүдийг 2 дахин илүү гаргаж байв.

Б.Ганзул

 

Advertisements