Та хүүхэддээ эерэг зөв хандлага төлөвшүүлэх гэж байгаа бол үүнд эхлээд таны хандлага, амьдралыг үзэх үзэл, зан аашийн онцлог чухал нөлөөтэйг санах хэрэгтэй. Эдгээр нь зөвхөн хандлага ч биш мөн хүүхдийнхээ зан үйлийг өөрчлөхөд ч бас туслана.

Зарим эцэг эхчүүдийн хувьд хандлага зан үйлээс ч чухал санагддаг. Өөрөөр хэлбэл хандлага эерэг байх хүүхдийн эелдэг зан ааштай, дүрэм журмыг баримталдаг байхад нөлөөлнө гэж үздэг. Үүнээс гадна хандлага нь тулгамдсан нөхцөл байдал эсвэл бэрхшээлийг даван туулахад ч тусладаг. Жишээ нь:

  • Хүүхдийн тань хичээлдээ хандах хандлага эерэг сайн бол тэр даалгавараа маш хурдан хийж гүйцэтгэнэ.
  • Амьдралд хандах хандлага нь хэнэггүй бол тэр амжилт гаргах магадлал нь доогуур байна.
  • Эцэг эхдээ хандах хандлага нь эерэг бол эцэг эхдээ туслах тэдний үгэнд орох нь их.

Хэрхэн эерэг хандлагыг төлөвшүүлэх вэ?

Өөрийн хандлагыг үнэл: Таны хандлага эерэг үү? Та өөрийн хандлагаар дамжуулан хүүхэддээ эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэдэг үү? Хэрвээ тийм бол бидний эерэг хандлага төлөвшүүлэх ажил маш хялбар байх болно. Эсрэг тохиолдолд  та ажлаа өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс өөрийн сөрөг болон гутранги хандлагуудыг арилга.

Хүүхдийнхээ өөртөө итгэл итгэлийг дэмж: Өөртөө итгэх итгэл бол яг л витамин гэсэн үг. Энэ нь таны хүүхдэд өөрийгөө үнэлэх, илүү сайн хандлагатай байхад туслах болно. Хэрэв таны хүүхэд өөртөө итгэлтэй бол тэдний асуудлыг шийдвэрлэх чадвар бусдынхаас илүү байна.

Яаж хөгжилтэй, баяр баясгалантай байхыг зааж өг: Хүүхэдтэйгээ ярихдаа инээмсэглэ, онигоо ярь мөн тэднийг урамшуулах замаар хэрхэн хөгжилдөхийг тэдэнд зааж сурга. Хүүхдүүд сайхан ааштай, баяр баясгалантай байхдаа илүү идэвхитэй байдаг. Өөдрөг байснаар хүүхдүүд өөрт тулгарч буй асуудлуудаа хялбархан даван туулах болно. Тиймээс тэдэнд ямар ч асуудлыг амжилттай даван туулах арга байдаг гэдгийг, аз жаргалтай амьдрахын тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах ёстой.

Шийтгэл ба урамшуулал: Хүүхэд тань өөрийн хийх ёстой зүйлийг амжилттай дуусгасан тохиолдолд түүнийг магтаж урамшуулж бай. Урамшуулахдаа материаллаг зүйлээс илүү чин сэтгэлийн урамшуулал чухал ба илүү сайжруулах аргыг ч давхар зааж бай. Харин шийтгэлийн хувьд дуртай зүйлийг нь хорих эсвэл дургүй зүйлийг нь хийлгэх гээд заавал хүч хэрэглэлгүйгээр шийтгэх аргуудыг сонгох хэрэгтэй.

Нийгмийн харилцаанд ороход нь тусла: Ингэхдээ хүүхдээ үе тэнгийн найзуудаас нь гадна бусад насны хүмүүстэй ч мөн хэрхэн харилцахыг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь та өөрийнхөө найзуудтай эсвэл хамаатнуудтай танилцуулж болно. Хүүхдүүд зөвхөн өөрийнхөө найзуудтай ярилцах ёстой биш шүүдээ. Хоолны ширээний ард суухдаа ч хүүхдийнхээ үзэл бодлыг хамтдаа сонсож байх хэрэгтэй. Энэ нь түүнд гэр бүлдээ итгэх, нээлттэй байхад нь туслах болно.

Эх сурвалж: http://www.brainy-child.com

Advertisements