Хэрэв хүүхэд тань даалгавараа хийх зуураа хөгжим сонсоод байвал та гайхах хэрэггүй дээ энэ анхаарлаа төвлөрүүлээгүй биш харин сурах тактик ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр өөрийн гэсэн арга барилаар хичээлээ сурч байна гэсэн үг. Ямар арга барил гэж та гайхаж магадгүй юм.

Үндсэндээ суралцах 3 төрлийн хэв загвар байдаг. Үүнд сонсголын, хөдөлгөөний, харааны хэв загвар багтана.

Сонсголын хэв загвар-аар суралцдаг хүүхдүүд нь мэдээллийг ном, материалаас уншихаас илүү сонсохыг илүүд үздэг ба эсвэл хичээлээ өөрт сонсогдохоор чангаар уншдаг. Энэ загвараар суралцдаг хүүхдүүд нь хичээлээ хийж байхдаа хөгжим сонсохыг эсвэл нам гүм орчиноос илүү дуу чимээтэй байдалд дуртай байна.

Хөдөлгөөний хэв загвар-аар суралцдаг хүүхдүүд нь аливаа зүйлийг хийхдээ хүрч эсвэл хийж үзэх дуртай байдаг. Тэдэнд суралцаж байхдаа сандал дээрээ суусаар байна гэдэг хүндхэн асуудал байх болно. Үүний оронд тэд гараа ашиглан хичээлээ өөр дээрээ турших, эсвэл бичиж байж илүү үр дүнтэй ойлгодог

Харааны хэв загвар-аар суралцагч нь хичээлээ унших, дүрс зураг харах, график ашиглах эсвэл бичлэг үзэх зэргээр сурахыг илүүд үзнэ. Харин тэд хичээлийг тайлбарлахад анхааралтай сонсож чаддаггүй сул талтай.

Хэрэв та хүүхдийнхээ суралцах хэв загварыг олж чадвал түүний гэрийн даалгавараас залхах байдал багасах ба хичээлдээ ч илүү дур сонирхолтой болох болно. \ McKay \

Суралцах хэв загвараас нь шалтгаалан хүүхэддээ гэрийн даалгаварыг нь хэрхэн хийлгэх вэ?

 Сонсголын хэв загвар:  Тэд хүний яриаг илүү тогтоодог учир :

  • Түүнтэй хичээлийнх нь тухай ярилц,
  • Мэдээллийг чангаар уншиж өг эсвэл яриагаа бичиж аваад дахин давтан сонсгох
  • Ном уншиж байхад нь тухайн номыг аудио-гоор сонсгох
  • Үгийн нийлэмжийг ашиглах
  • Мэдээллийг дууны аялгуунд тааруулж уншиж өгөх. Энэ нь тэдэнд эргэн санахад нь тусалдаг
  • Гэхдээ анхаарал сарниулах дуу чимээнээс зайлсхийх хэрэгтэй

Хөдөлгөөний хэв загвар: Тэдэнд томоотой суух үнэхээр хэцүү байдаг учир:

  • Чанга уншиж өгөнгөө номны үгийг ажиглуулах, хуруугаар нь бичүүлэх
  • Цээжлэх шаардлагатай мэдээлэл эсвэл үгсийг нь бичүүлэх
  • Үгсийг тодруулах, тэмдэглэгээ хийх зэрэг нь тэдэнд үр дүнтэй
  • Хичээлийг нь тоглоомтой хослуулж хамт тоглох
  • Алхангаа хичээлийг нь уншуулах

Харааны хэв загвар:  харсан зүйлээ илүү тогтоодог учир:

  • Зурган карт ашиглах
  • Хүснэгт, газрын зураг, график зэргийг ашиглан мэдээллийг системтэй болгож өгөх
  • Зураг зуруулах
  • Унших дасгалыг их хийлгэх
  • Номон дээр нь шаардлагатай үгсийг тодруулах, тэмдэглэгээ хийж өгөх
  • Олон өнгөтэй байвал илүү үр дүнтэй

Эх сурвалж:  www.schoolfamily.com

Advertisements