Сэтгэл зүйн хөгжлийн өнцгөөс тайлбарлахад “өөрөө хийх” гэдэг нь хүүхдийн өөрийн ухамсар ба бие даах ухамсар нь нэмэгдэн сайжрахын тэмдэг болдог. Харин боловсролын өнцгөөс тайлбарлахад “өөрөө хийх” гэдэг нь хүүхдийн бие даах хүмүүжилд болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг.

  1. Хайрын тодорхойлолтоо шинэчлэх

Хайрлах аргуудаа өөрчлөх, хүүхдэд сурах боломжийг олгох, хүүхдийн өөрийгөө авч явах, өөртөө анхаарал тавих чадамжийг ба гадаад ертөнцөд дасан зохицох чадварыг хөгжүүлэх нь хойшдын эрүүл хөгжих үндэс болдог. Зарим тохиолдолд эцэг эх нар хүүхдээ өрөвдөн хайрлаж хэт халамжилдаг. Үүнд эцэг эх нар хүүхдийн өөрөө сурах боломжийг алдагдуулж, хүүхдийг хэт хараат ба эргэн тойрондоо дасан зохицох чадварыг алдагдуулж буйгаа мэддэггүй. Хайрлах аргаа өөрчилж хүүхдийг өөрөө аливаа зүйлд санаачлага гаргуулах болон бие даах байдлыг нь чухалчлах хэрэгтэй.

  1. Хүүхдийнхээ “өөрөө хийх” хүслийг дэмжих

Хүүхдийн хийж чадахаар л зүйл байвал, заавал өөрөөр нь хийлгэхийг дэмжих хэрэгтэй, нас ахихын эрхээр хүүхдийн “өөрөө хийх” хүрээ нь улам тэлсээр байна.

Жишээ нь: 1 настай хүүхэд нь хоолоо өөрөө идэх хэрэгтэй, газарт хоол асгана гэхээс санаа зовох хэрэггүй. Харин 2 настай бол өөрөө гар нүүрээ угаах, шатаар өөрөө гарах, гутлаа өөрөө өмсөх гэх мэт боломжийг өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн хөдөлгөөнийг сайжруулахаас гадна цовоо сэргэлэн байлгаж, өөрөө өөртөө анхаарал тавих чадварыг дээшлүүлнэ.

  1. Хүлээцтэйгээр хүүхдийг чиглүүлэн чадварууд заах

Хүүхдийн нас бага, чадамж муугаас болоод “өөрөө хийх” үед мэдээжийн замбараагүй байдал буюу тухайн зүйлийг хийж чадахгүй байгаагаас үүдэлтэй асуудлуудтай тулгардаг. Энэ үед эцэг эх нар хүлээцтэй байж, өөрөөрөө үлгэрлэж хүүхдэд дараагийн удаа алдахгүй байх аргыг зааж өг. Эс тэгж чадваас хүүхэд өөртөө итгэлгүй сөрөг муу сэтгэл зүйн байдалтай болдог.

  1. Үргэлж сануулж байнгын дадлага болгох

Маш олон зүйлийг хүүхэд тэрхэн үеийнхээ сонирхлоор л хийдэг. Харин хүүхдийн сонирхол өргөн цар хүрээтэй ч тийм ч тогтвортой байдаггүй, өнөөдөр хиймээр байгаа зүйлээ маргааш хиймээргүй болох үе олон. Тиймээс хүүхдэд багаас нь өөрийнхөө юмыг өөрөө хийдэг сайн зуршилыг бий болгох хэрэгтэй. Үргэлж хүүхдэд цагтаа хийх ёстой зүйлээ хийхийг сануулж байх хэрэгтэй. Жишээ нь “нүүрээ угаагаарай” “гараа угаагаарай” гэх мэт. Хэрвээ хүүхэд хийхийг хүсэхгүй байгаа бол “ээж нь хүүхдээ чадна гэж мэдэж байна” “миний хүүхэд өмнө нь тийм сайн хийсэн юм чинь одоо ч гэсэн улам сайн хийнэ” гэх мэтээр хүүхдийг зоригжуулан дэмжиж өөрөө хийх дадлыг бий болгох хэрэгтэй.

Б.Ганзул

Advertisements