Эцэг эхчүүд хүүхдээ математикаа сайн ойлгож, орчноо танин мэдэхээр сонирхож, уншиж, бичиж сураасай гэж хүсдэг. Та хүүхэдтэйгээ тоглохоор дамжуулан хүү эсвэл охиноо сургуульд суралцахад нь туслана гэдгээ мэдэх үү? Тогло бас хамтдаа суралц!

Хүүхдэд ямар төрлийн тоглоом сайн суралцахад туслах вэ? Хүүхдийн сонирхлыг маш ихээр татах тоглоом тогло. Хүүхэд тоглоомондоо анхаарлаа хандуулж, ямар нэг асуудлыг бий болгоно. Энэ төрлийн тоглоом тэдний суралцах хандлагыг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, энэ арга зам нь хүүхдийг нөхцөл байдалд хариу өгөхөд сургана. Орчин тойрноо сониучирхаж, санаачлага гарган, асуудлыг шийдэж, анхаарлаа төвлөрүүлж, тэвчээртэй байх зэрэг цөөн хандлагыг энэхүү тоглоомоор дамжуулан суралцана. Ингэснээр хүүхэд тоглоомоор дамжин хөгжих юм. Эхний жилүүдэд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглосноор сайн сурагч болох чадварыг нь хөгжүүлэхэд туслана. Цэцэрлэг болон бага сургуульд орсноор хүүхэд сурах ёстой үсэг, тоог суралцана. Хэрвээ сурахгүй байвал тухайн хүүхэд сургуульд амжилтгүй суралцана.

Хөлд орж буй хүүхдээ тоглоомоор идэвхжүүл

Джое 20 сартай. Түүнд сагс дүүрэн тоглоомууд, сажигнадаг, зөөлөн хуванцар өрдөг тоглоом, багцалсан гинж, чихмэл амьтад, хувцас болон хуванцар номнууд байдаг. Түүний аав заримдаа Джоетой хамт шалан дээр суугаад түүнийг тоглоомоороо тогло гэнэ. Джое бүх тоглоомыг замбараагүй асгаж толгойдоо сагсаа углах дуртай. Энэ нь хөлд орж буй хүүхдийн тоглох зан үйлийн онцлог юм. Джое хүрээлэн байгаа орчноо сагсны хөндлөвчөөр дамжуулан өөр аргаар харж байна. Тэр шаржигнадаг тоглоомыг сэгсэрч өөр өөр дуу сонсох, өрдөг тоглоомыг хоёр, гурваар нь буулгаж, доош нь цохих дуртай. Түүний анхаарал тоглоом бүр дээр 5-аас дээш миниут төвлөрч байгаа нь түүний насны онцлог юм. Тэрээр цамхагийг нэмж өрөх эсвэл нурааж, баганын хонхны байрлалыг оролдож байгаа зэрэг нь магадгүй асуудлыг шийдэх гэсэн оролдлого юм. Түүний аав сонирхлыг нь дэмжиж “Би чамайг баганын хонхонд хүрч байхыг харлаа энэ нь тийм ч зохимжтой биш” эсвэл “Бөмбөг хаашаа явчихсан бэ? Чи тэрийг сандлын ард нуугдсныг харсан уу?” зэргээр хийж байгаа үйлдэл дээр нь ярилцана. Тэр тоглоомтойгоо холбогдон өөрийнхөө хариултыг эерэгээр хариулахад суралцана. “Сагсны дагуу чи их уйтгартай хүү харагдаж байгаа. Бүх зүйл доод талаас өөр харагддаг уу?” Хүүхэд уурлаж байсан ч үргэлжлүүлэн асууж л байх хэрэгтэй. “Өө, эдгээр өрсөнгүүт чинь доошоо унаж байна уу?, үгүй юу? Чи тэднийг оройд нь өөрөөр тавьж чадах уу? Би чамд тусалъя.” Эдгээр нь түүний шургуу зан, анхаарлыг нь хөгжүүлэх, асуудлыг санаачлага гарган шийдэх зэрэг эерэг хандлагат суралцахад нь дэмжлэг болно.

Сургуулийн өмнөх насныхныг тоглоомоор идэвхжүүл

Алиса 4 настай. Тэрээр ээжийнхээ хувцсыг өмсөж, гоёл чимэглэлийг нь зүүж, дэлгүүр хэсэж байгаа юм шиг тоглож, хүүхэлдэйгээ халамжилж, хоол хийж тоглодог. Ийнхүү дүрд тоглохоор дамжуулан Алиса төсөөлөн бодоход суралцдаг. Өрдөг тоглоомыг утас болгон тоглоно. Өрдөг тоглоомыг ийнхүү хэрэглэх нь ямар нэг зүйлийг хэрэглэж буйтай адил юм. Энэ төсөөлөн бодох сэтгэлгээ нь үйл явц юм. Үсэг болон тооноос төсөөлөн бодох учир нь тэд өөрсдийн илэрхийлэгдэх шинжтэй. Дүрд нь тоглох нь хүүхдийн үсэг болон тооны ойлголтыг хөгжүүлэх нэг арга зам юм.

Алисагийн аав, ээж түүний дүрд тоглох үйл ажиллагаа идэвхтэй 10 – 15 минут үргэлжлэснийг тооцжээ. Тэд түүнтэй хамт тоглож “хоол хийх” эсвэл “гоёл чимэглэлийн дэлгүүр явах уу?” гэж асуусан байна. Түүнд цаас, харандаа, будаг өгч, Алиса гоёл чимэглэлийн жагсаалтыг гаргасан байна. Аав, ээж нь охин хэдэн зүйл тоолж, тоглоомон дэлгүүрийн тэргэндээ байршуулсныг нь урамшуулсан байна. Тэд муруй сарий, үсэг адил дүрсүүдийг түүний бичигнээс \дөнгөж 4 настай\ олж харсан бөгөөд тоонуудыг нь гаргахгүй жаахан будилсан байна.

Алиса эвлүүлдэг тоглоомыг аавтайгаа хамт их урт хугацаанд тоглоно. Хамтдаа хэлбэр дүрсийг нь эвлүүлэн тавина. Алиса дүрсийг эргүүлнэ, амжилттай эвлүүлэх хүртлээ өөр өөр замаар оролдоно. Асуудал шийдэх болон өөрийнхөө хийж байгаа зүйлдээ тэсвэр тэвчээртэй байснаар тэр хөгжиж байгаа юм.

Эцэг эхийн үүрэг бол хүүхдийнхээ тоглоом адил байх

Хүүхэдтэйгээ хамт тоглох нь төрөл бүрийн тоглоомыг сонирхолтойгоор суралцахад нь туслах явдал юм. Чиний сонирхол, асуулт, сэтгэгдлүүд нь тоглохын хажуугаар хүүхэд чинь тоглоомоо үр дүнтэй ашиглахад нь туслах юм. Мөн та 2 маш хамтдаа маш их хөгжилтэй байх болно. Хамгийн чухал нь хүүхэд чинь ирээдүйд амжилттай байх, сурагч болоод амжилттай суралцахад хэрэгтэй аргыг нь бий болгохоор ийнхүү чи ажиллаж байгаа юм. Тогло, хамтдаа суралц.

 

Англи хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн \Сэтгэл судлалын магистрант\

Advertisements