Ажилтныхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Яаж байгууллагын зорилго болон ажилтны зорилго хоёрыг хооронд нь яаж холбох вэ? Энэ бол удирдлагуудын байнга санаагаа чилээдэг зүйлс.

Гэхдээ энэ удаад хэрхэн ажилтны бүтээмжийг, сэдлийг нэмэгдүүлэх биш харин хэрхэн бууруулах талаар сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Сайн манлайллын нууц бол жинхэнэ үнэн сэтгэлээсээ байх юм. Харин муу удирдагч байхын тулд доорх зөвлөмжүүдийг өөртөө бий болгоорой.

  1. Ажлын нарийн хэсгүүдэд анхаарал хандуулах

Та өөрийн цаг зав болохгүй үедээ эсвэл ухаан хүрэхгүй байгаа ажилдаа  гайхалтай авъяаслаг ажилтанг хөлсөллөө, гэвч алхам тутамд нь ажлыг нь хийлгэхгүй  жижиг сажиг зүйлсийг хянаж цагддаг. Хамгийн түрүүнд та яагаад энэ түүнийг хөлсөлсөн бэ гэдгийг санаж, энэ хяналтаа болих хэрэгтэй. Таны хийж байгаа зүйл  ажилчдад ямар ч хэрэггүй зүйл  гэдгийг мэдрүүлэхээс цаашгүй бөгөөд  мэдээж энэ нь тэдний сэдлийг бууруулах нь ойлгомжтой.

  1. Алдаандаа анхаарлаа хандуул

Хэн ч байсан  сөрөг зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хүсэхгүй. Үргэлж сөрөг хандлагыг бий болгож , албан тасалгааны орчинд сөрөг хандлага, бүдүүлэг харилцааг бий болгохыг аль болох хичээж бай. Баг хамт олноороо ажлаа амжилттай гүйцэтгэж,  ялалтанд хүрэхийг хичээхийн оронд ажилтныхаа гаргасан алдаанд төвлөр (хэр жижиг байх нь хамаагүй), энэ нь тэдний сэдлийг үргэлж бууруулж байдаг.

[pullquote]Болоод өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд дараа нь юу хийх вэ гэдэгтээ анхаар. Өөрийн эрч хүчээ хариултыг олоход чиглүүл.    “Дэнис Вэйтли”[/pullquote]

3.  Шинэ санааг няцаах

Бүхий л санаа сайн байдаггүй гэдгийг, ажилчдын гаргасан  санаа хэрэгжиж болохуйц дажгүй байсан ч түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ажилчиддаа сонголт байгаа гэдгийг , компаний шийдвэр гаргах ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой гэдгийг нь мэдрүүлэхээс зайлсхий. Учир нь тэд бүхий л жижиг хэсгүүдийг удирдлагаасаа асууж байж л сэдэл багатай ажиллах болно.

4. Хэлсэн амандаа хүрэхгүй байх

Энэ бол ердөө л ойлгомжтой бүдүүлэг явдал бөгөөд ажилчдын сэдлийг үгүй хийх болно.

Хэрэв та ямар нэгэн зүйлийг хийнэ гэж хэлсэн бол үгэндээ хүрэхгүй байх хэрэгтэй. Ажилчидтайгаа амжилттай харилцаа холбоо үүсгэх хамгийн чухал түлхүүрийн нэг бол компани болон ажилчид хоорондын итгэлцал бий болгох явдал юм. Үүнтэй адил бүхий л харилцаа итгэлцэл үүсэхгүйгээр явагдахгүй.

5.           Хоосон амлалт өг

Энэ бол №4 тэй тун адилхан гэхдээ намайг илүү ихээр залхаадаг. Нягт бат бөх харилцааг бий болгохын тулд ахиад л итгэлцлийг бий болгох асуудал руу эргэн  очих болно. Ажилчид нэг, хоёр удаагийн хоосон амлалтыг өршөөж чадна, яагаад гэвэл энэ нь тэдний ажлыг эрсдэлд оруулах үнэтэй зүйл биш тиймээс хоосон амлалтыг хэвшил болго.

[pullquote]Ялагдагчид үргэлж амлалтаа зөрчиж байдаг. Ялагчид үргэлж хэлсэн амандаа хүрч харилцаагаа хадгалж чаддаг.   “Дэйнис Вэйтли”[/pullquote]

  1. Тохиромжгүй хошигнол хэрэглэ

Аль болох ажилчдыг чөлөөтэй байлгах, өөрийнхөөрөө байх боломжийг бүү олго , энэ бол мэргэжлийн харилцаа юм.Хэрэв таны хошигнол хүйсээр гадуурхах, арьс өнгөөр ялгаварласан, ямар нэг байдлаар доромжилж гутаасан байвал түүнийг заавал хэлэх хэрэгтэй.

7.           Дутуу үнэл

Ажилчид үргэлж л удирдлагаасаа сайхан үгс, магтаалыг хүлээж байдаг. Энэ нь тэднийг сэдэлжүүлдэг тул хэзээ ч битгий хийсэн ажлынх нь төлөө ажилтнаа магт. Харин үе үе хуурамч, улиг болсон магтаалыг ашиглах нь гэмгүй. Тэд тэртээ тэргүй итгэхгүй шүүдээ.

8.           Бодит бус хугацаа тогтоох

Хэрэв та тодорхойгүй хугацаа тогтоовол та магадгүй хамгийн ихээр ажилчдаа сэдэлгүй болгож магадгүй. Учир нь  энэ нь тэдэнд хэзээ ч төгсгөлд нь хүрч чадахгүй гэсэн  мэдрэмж төрүүлдэг .

[pullquote]Би хугацаа тогтоох дуртай. Би нисэх мэт хурдан зүйлсийг мэдрэх нь надад таалагддаг .      “Доуглас Адамс”[/pullquote]

  1. Бусдаас илүүд онцолж үзэх

Энэ нь яалт ч үгүй таны онцолсон хүмүүст  таатай байх боловч харин үүнээс гадуур орхигдсон хүмүүсийн сэдлийг бууруулах болно. Хэрэв өөр хэн нэгнийг илүүд онцолж үзэхийг  ажилчид зөв гэж хэлж чадах ч үүнийх нь төлөө түүнийг үзэж чадахаа болино.

[pullquote]Миний албан тасалгаанд танил тал гэсэн зүйл байдаггүй. Би тэднийг бүгдийг нь илүү ч үгүй дутуу ч үгүй ижил байдлаар хүлээн авдаг.   “Люндон Б.Жонсон”[/pullquote]

Эх сурвалж: www.officewide.com

Advertisements