Хүн төрөлхтөн гэж тодорхойлох үндсэн үзүүлэлт болох хэл яриа, харилцаа (харилцаа ухамсар хоёр нь нэг юмны хоёр тал)-ны ур чадвараа сүүлийн зуун жилд бага багаар алдаж байгаагаа бид анзаарсан ч түүний эсрэг ямар нэгэн дорвитой үйлдэл хийж чадахгүй хэвээр. Сэтгэл судлаачид хандаж байгаа үйлчлүүлэгчдийн дунд амьд харилцааг сошиал харилцаанаас доогуур үнэлдэг хүмүүсийн тоо илт өссөн байгаа нь анзаарагддаг бөгөөд санаа зовоож буй асуудлууд нь харилцааны ур чадвартай холбоотой байгаа нь анзаарагддаг.

Үнэндээ харилцааг амжилттай болгохын тулд та асуултын баялаг сантай байх хэрэгтэй. Эдгээр асуултуудыг бүгдийг нь ашиглахад  ердөө 45 минут болох хэдий ч харилцааг тань сайжруулах ба нөгөө хүнээ илүү сайн танихад туслах болно. Магадгүй удаан хугацаанд хамт байсан ч хэзээ ч сонсож байгаагүй сонирхолтой хариултаа ч авч болзошгүй тул үүнд бэлэн байгаарай. 

За ингээд асуултуудаа эхлүүлье. Зөвлөмж өгөхөд болзоогоо сонирхолтой болгохын тулд эдгээр асуултуудыг ашиглаж болох юм. 

Асуултууд:

  1. Хамт оройн хоол идэхийг хүсдэг хүн ?
  2. Чи алдартай болохыг хүсдэг үү? Хэрэв тийм бол ямар салбарт?
  3. Чи дуудлага хийхийн өмнө хэлэх үгээ бэлдэж байсан уу? Тийм бол яагаад?
  4. Хэрэв өөрийнхөө төгс өдрийг бүтээ гэвэл юу хийх вэ?
  5. Хэзээ хамгийн сүүлд өөртөө эсвэл хэн нэгэнд дуулж өгсөн бэ?
  6. Хэрэв чамд 90 хүртэл наслах эсвэл бие болон оюун санаа чинь 30 настай хэвээр ч 60-н жил амьдрах хоёр сонголт өгвөл алийг нь сонгох вэ?
  7. Үхлийнхээ талаарх нууцхан төсөөлөл байдаг уу?
  8. Найз залуу/ бүсгүйтэйгээ харилцах харилцаагаа 3 тэмдэг нэрээр илэрхийлвэл?
  9. Амьдралдаа мэдэрч байсан хамгийн гайхалтай зүйл?
  10. Өнгөрсөн амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөх боломж гарвал юуг өөрчлөх вэ?
  11. Ирээдүйд эхнэр/нөхөр- тэйгөө хэрхэн амьдрах талаар дүрслээч? /4 орчим минутын бодох хугацаа өгнө/
  12. Хэрвээ чи маргааш өглөө сэрэхдээ ямар нэг ер бусын чадвартай болсон байна гэвэл ямар чадвар байх вэ?
  13. Чиний тухай, амьдралын чинь тухай эсвэл ирээдүйн чинь тухай хэлж чадах шилэн бөмбөг байна гэж төсөөлвөл түүнээс юу асуух вэ?
  14.  Маш урт хугацаанд мөрөөдсөн хирнээ хийж амжаагүй байгаа зүйл?
  15. Амьдралын тань хамгийн том амжилт?
  16. Нөхөрлөлдөө чухалчилдаг хамгийн том зүйл?
  17. Хамгийн үнэ цэнэтэй дурсамж чинь юу вэ?
  18. Хамгийн муухай, мартахыг хүсдэг дурсамж чинь юу вэ?
  19. Хэрэв чи өөрийгөө жилийн дотор үхнэ гэдгийг мэдвэл өнөөдрийг хүртлэх амьдралынхаа төлөвлөгөөг өөрчлөх үү? Яагаад?
  20. Нөхөрлөл чиний хувьд ямар утгыг илтгэдэг вэ?
  21. Амьдралд чинь хайр дурлал ямар байр суурьтай байдаг вэ?
  22. Хамтрагчийнхаа ямар нэг зан чанарт суралцахыг хүсдэг вэ?
  23. Гэр бүл чинь хэр дотно байдаг вэ? Хүүхэд байхдаа бусад хүүхдүүдээс илүү аз жаргалтай байдаг байсан уу?
  24. Ээжтэйгээ харилцах харилцаагаа тодорхойлвол?
  25. Яг одоо мэдэрч байгаа 3 мэдрэмжээ илэрхийлвэл?
  26. Бага байхдаа хүндэлж явдаг байсан хүнийхээ зан чанарыг тодорхойлвол?
  27. Хэрэв хайртай хүнтэйгээ буцаад найзын түвшинд очих шаардлагатай болвол хайртай хүний чинь заавал мэдэх ёстой зүйл байгаа юу? Тийм бол тэр нь юу вэ?
  28. Дөнгөж танилцсан хүндээ хэзээ ч хэлэхгүй нууц байдаг уу? Тийм бол ямар?
  29. Хайртай хүн чинь таныг эвгүй байдалд оруулж байсан тохиолдол байсан уу?
  30. Хэзээ хамгийн сүүлд хэн нэгний хажууд уйлсан ?
  31. Найз залуу/бүсгүйнхээ тухай олж мэдсэн нэг нууц ?
  32. Өөртэй чинь холбоотой хэзээ ч сонсохыг хүсдэггүй онигоо ?
  33. Хэрвээ чи өнөө орой үхнэ гэдгээ мэдсэн ба чамд гэр бүлийнхнээсээ өөр хэн нэгэнтэй ярих боломж олдсонгүй, хэнтэй ярьж чадаагүйдээ хамгийн их харамсах вэ? Яагаад?
  34. Гэр чинь шатаж байна гэж төсөөлье, чи гэр бүлийнхэн болон тэжээвэр амьтанаа аварсаны дараа гэрээсээ ганц л зүйлийг авч чадахаар болвол юуг авах вэ?
  35. Гэр бүлийн гишүүдээс тань хэнийх нь үхлийн талаарх төсөөлөл таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог вэ?
  36. Хэрэв өөртэйгөө гадаад төрх, үзэл бодол, итгэл үнэмшил яг адилхан хүнтэй учирлаа гэж төсөөлвөл түүнд юу гэж зөвлөх вэ?

Ашигласан материал : www.psychologytoday.com

Advertisements