Удирдагчийн талаарх онолууд нь өнгөрсөн зуунаас эхлэлтэй бөгөөд 1940-1960 оны хооронд зан үйлийн хандлага ноёлох байр суурьтай байсан билээ. Харин 1960 оны сүүл үе 1980 оны эхэн үеэс удирдагчийн нөлөөнд орчин чухал гэж үзэж эхэлсэн(Bryman, 1993). Социологич Макс Вебер үзэхдээ удирдагчид алсын хараа болон харизм хэрэгтэй гэжээ.

Ренсис Лайкерт удирдлагын арга барилын  загварыг гаргасан байна

Дарангуйлан захирагч

Хувийн сонирхлыг хамгаалан ганцаар удирдах арга барил давамгайлдаг. Ийм удир-дагч хэмжээгүй эрх бүхий автокрзт шинжтэй бөгөөд бусдад үл итгэж, ганцаар удирдан захи-рах сонирхолтой байдаг. Шийдвэр гаргах бүх эрх мэдлийг өөртөе товлөрүүлж, зөвхон дээрээс доош чиглэсэн харицааг голлои хэрэглэдэг.

Найрсаг захирагч

Найрсаг байдлаар ганцаар удирдах арга барил давамгайлдаг. Доод тушаалын хүмүүст зарим талаар итгэл хүлээлгэх богөөд заримдаа шагнажурамшуулах арга барилаар ажилладаг. Байгууллагын бодлого, шийдвэрт хатуу хяналт тавих боловч хааяа доороос дээш чиглэсэн харьцааг зөвшоөрч шийдвэр гаргах эрхийг мэдлийг ажилчдад олгодог.

Хамтран зөвлөгч

Зөвлөлдөн удирдах арга барилаар ажил- ладаг. Ажиллагсдынхаа санаа бодлыг сонсож,
түүнийг өөрийн үйл ажиллагааидаа бүтээл чээр ашиглах бөгөөд дээш, доош чиглэсэн харьцааг хослуулж хэрэглэнэ. Бүх түвшний шийдвэр гаргах үйл явцад доод тушаалтны ажилчдыг оролцох боломж олгодог

Оролцоондтулгуурласанудирдагч

Бүх гишүүдийн оролцоотойгоор хамтаар удирдах зарчмыг удирдлагын гол арга болгодог. Ийм учраас хамт олондоо бүрэн итгэл хүлээлгэн ажилладаг. Ажиллагсдыг шагнал
урамшууллаар дэмжин идэвхжүүлж, ажиллахыг эрмэлздэг. Ийм арга барил иь удирдлага
ба хамт олны бүх гишүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хангаж, харилцан бие биенээ ойл-
голцох, тусалж дэмжих бололцоог бий болгоно гэж үздэг.

 

Эх сурвалж: http://www.etd.lib.metu.edu.tr

Advertisements