Илтгэл тавина гэдэг тэр тусмаа олон хүний өмнө гарч ярина гэдэг мэдээж хүндхэн даваа. Гэхдээ нэгэнт илтгэл тавихаар болсон бол үр дүнтэй, бүхнийг бишрүүлэм байх хэрэгтэй биш гэжүү? Илтгэл тавьж байхад тань хүмүүс утсаараа оролдож, хоорондоо ярьж эсвэл бүр үүрэглээд гэдэг таньд илтгэлд асуудал байна гэж ойлгож болно. Магадгүй өөртөө итгэлгүй байдал, бэлтгэл сайн хангагдаагүй, ярих ур чадвар дутуу зэрэг шалтгаантай байж болно.

Тэгвэл энэ асуудлаас хэрхэн ангижирч сонсогчидыг өөртөө татах вэ? Энэ талаар таньд хэрэг болохуйц хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

  1. Нэгэн хэвийн өнгөөр ярихгүй байх. Илтгэл тавих хүний хамгийн сайн мэдэж байх ёстой зүйлийн нэг бол яах аргагүй дуу хоолойны өнгө юм. Хүүхдүүд “соль” өнгийг илүү анхааралтай сонсодог гэдэг шиг та хэнд зориулж, ямар зорилготой, хаана илтгэлээ тавих вэ гэдгээ тооцсоны үндсэн дээр дуу хоолойны өнгөө тохируулах хэрэгтэй. Мөн илтгэх явцдаа нэг өнгөөр ярих нь сонсогчдыг хэт ядрааж, эсвэл уйдааж орхидог.
  2. Түүх намтар ашиглах. Хүмүүс бодит зүйлд илүү дуртай. Өөрөөр хэлбэл тэд тухайн онол практикт хэрэгждэг эсэхийг мэдэхийг хүсдэг. Тиймээс бусдын түүх намтарыг илтгэлдээ оруулах нь сонсогчдод таалагдах болно.
  3. Өрсөлдөгч байдлаар идэвхжүүлэх. Сонсогчдын анхаарлыг татах, идэвхижүүлэх шилдэг арга бол тэднийг хоорондоо эсвэл өөртэйгөө өрсөлдөгч болгох. Хүмүүс ганцаараа байхдаа хийдэг ажлаа өрсөлдөгчидтэйгээ хамт хийхдээ илүү хурдан бас сайн хийдэг нь олон туршилтаар батлагдсан байдаг.
  4. Хошин шогийн мэдрэмжтэй байх. Алдартай илтгэгчдид хошин шогийн мэдрэмж өндөртэй байдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь тэд ухаалагаар хошигнож чаддаг.

 

Их ярина гэдэг бол сайн хийлээ гэсэн үг биш харин сайн ярина гэдэг бол ихийг хэлнэ гэсэн үг.

Advertisements