Нийгмийн тогтсон хандлага гэдэг нь олон нийтийн баримжаа хэрэгцээг ухамсарлах хэлбэр бөгөөд  үнэлэлтийн хоёр дахь хэлбэр .  Нийгмийн тогтсон хандлага төлөвших үндсэн  зам нь бие хүний  хувийн туршлага практик  амьдралд  шууд оролцож  нөлөөлөх явдал болно.  Үүнд : тогтсон хандлага нь тухайн зүйлд итгэл төгс байх, романтик эрмэлзлэл , тэмүүлэл ба шүүмжлэлтэй байх зэрэг  сэтгэлийн хөдлөлөөр илэрч , хэрэгждэг байна.

Тогтсон хандлага нь ухамсартай буюу ухамсаргүй хэлбэрээр илэрдэг.  Мөн зан төлвийн үндсэн дээр бий болдог.  Бидний ухамсарт  бүр хүүхэд байх үеэс зохион бодохуйн тусламжтайгаар итгэл үнэмшил хүчтэй илэрч сэтгэгдэл төрүүлдэг.  Жишээ нь бид хүүхэд байхаасаа хулгана ч юм уу ямар нэг амьтанд  дургүй болсон бол тэр тогтсон хандлага насанд хүрсэн хойно ч тэр хэвээрээ байдаг билээ.Тогтсон хандлагын  төлөвших үе шатыг  Ж.Годфруа дараах байдлаар ялган үзжээ. Үүнд:

12 хүртэлх насанд эцэг эхийн жишээ , загвараар тогтсон хандлага төлөвшинө.

12-20 наснаас тогтсон хандлага нь нийгмийн үүргийг эзэмшихтэй холбоотой хэлбэрээр илүү хөгжинө.

20-30 насанд тогтсон хандлага бүхэлдээ сэтгэцийн тогтвортой  шинэ дүр загварыг бий болгож  байдаг итгэл үнэмшлийн тогтолцоон дээр тулгуурлан үүсдэг.

Нийгмийн тогтсон хандлага нь дараах үүрэгтэй.

  •  Дасан зохицох – өөрийн зорилгодоо хүрэх объект руу субъектыг чиглүүлнэ.
  • Мэдлэгийн – тодорхой объектод  хандах зан үйлийг бий болгоно.
  • Өөрийгөө илэрхийлэх  – хүн өөрийн дотоод  дарамтаас чөлөөлөгдөх , өөрийн бие хүнийг  бусдад таниулахад тусална.
  • Хамгаалалтын – бие хүний дотоод зөрчлийг  шийдвэрлэх арга болно.

Нийтэлсэн А.Золзаяа

Advertisements