Мөлхөж буй хүүхэд гал тогооны өрөөний шүүгээг ухаж, хөлд орж буй хүүхэд дэлгүүрт хашгирах эсвэл сургуулийн өмнөх насны хүүхэд өглөө хувцас өмсөхгүй гэх асуудлууд эцэг, эхчүүдэд тулгардаг.  Эдгээр нөхцөл байдлууд бий болоход олон зүйл нөлөөлдөг бөгөөд бид үүнд өөрсдийгөө бухимдуулж  эсвэл энэ нь зэмлэл болж, зөв удирдлагаар чиглүүлэхээс илүүтэйгээр үр нөлөөгүй хандлагыг дахин бий болгодог.

Зөв удирдлага гэж юу вэ?

Энэ нь бид нөхцөл байдлаар дамжуулан хүүхдийн хөгжлийг харах ба хүүхдийн ааш авирыг  удирдах явдал юм. Нөхцөл байдлыг дахин давтснаар бид хариу үйлдлийг бий болгож, илүү үр дүнтэй хариулт руу чиглүүлнэ. Зэмлэл, энэ нь залхаалт, таагүй байдал бөгөөд хүүхдийн хөгжилд хэрэггүй, энэ нь зөв удирдлагатай байраа сольсноор хүүхдийг  хэрхэн сайн хүн болох, нас биед хүрч өсж хөгжихдөө зан үйлээ хянах зэрэгт сургана. Хүүхдийн ааш авир даруй өөрчлөгдөнө гэж хүлээхээс илүүтэйгээр ааш авир бол хөгжлийн үйл явц бөгөөд цаг хугацаа их шаарддаг тухай бод. Хүүхдээ өсч хөгжиж, суралцахад нь хэрхэн эерэгээр удирдах тухай авч үзэцгээе.

Балчир хүүхэд \Жишээ нь: Тэр гал тогооны шүүгээнд орж үргэлж намайг түүгээр эргэлдүүлдэг. Би маш их бухимддаг.\

Хариулт: Хүүхдэд аюулгүй орчинтой танилцах боломж олго. Гал тогооны шүүгээнийхээ бүх хаалгыг цоожлохын оронд  нэгийг нь онгорхой орхи. Хадгалсан хуванцар савнууд, боодолтой зүйлсээр дүүргэ. Хүүхэд тэднийг сэгсэрч, шажигнуулан, аяга халбагыг холино. Тэрээр “овоолгоостой, дүүрэн” гэж мэдэж эхлэнэ. Нөхцөл байдлыг давтахад та хоёр хоёулаа ажиллана.

Хөлд орж буй хүүхэд \Жишээ нь: Тэр намайг уурлуулдаг. Хичнээн хэлээд ч хамаагүй. Угаалгын өрөөнд усаар цацлаж тоглодог. Тэр яагаад сонсдоггүй вэ?\

Хариулт: Орчныг хязгаарла. Гэр бүлд ааш авирын тодорхой хязгаар бий болгох нь таньд маш чухал бөгөөд тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Зочны өрөөнд уух юм уухгүй байх, буйдан дээр хэн ч үсрэхгүй байх гэх мэт. Тусгайлсан дүрэм хэрэггүй, хүүхдийнхээ юуг шийдмээр байгаа түүн дээр тулгуурла.

Хариулт: Дахин зааварчил. Энэ арга нь хүүхдэд маш их нөлөөтэй яагаад гэвэл тэдний эрч хүчийг өөр эерэг зүйл рүү чиглүүлдэг. “Битгий цацал” гэж хэлэхийн оронд “Усаар тоглоход илүү газрыг олцгооё” гэж хэл.

Сургуулийн өмнөх нас \Жишээ нь: Миний охин өдөр бүр хувцас өмсөхдөө маргадаг. Би түүнд зохимжтой байгааг нь өмсүүлэхийг хүсдэг ч тэр ямар ч зохимжгүй хувцас өмсдөг.\

Таны хүүхэд өөрөө шийдвэр гаргаснаар нийгэмд нийцсэн бие даасан байдалтай болно.

Хариулт: Сонголтыг зөвшөөр. Хоёр янзын хувцас харуулаад алийг нь өмсөхийг асуу. Энэ нь жаахан ч гэсэн дадлага болох бөгөөд сонголтыг зөвшөөрснөөр тэр аль нэгийг нь сонгох болон сонголтоо дагахад суралцана.

Хариулт: Үр дүнтэй дараалал. Хүүхэддээ шалтгаантайгаар өөрийнхөө үйл явдлынх үр дагаврыг мэдрүүл. Энэ арга барил нь хүүхдэд эрх чөлөөг мэдрүүлэхээс гадна өөрсдийнхөө сонголтоос санаандгүй үр дагавар гардаг гэдгийг суралцана. Жишээ нь: өөрийнхөө сонирхож байгаа өмдийг өмсөнө гэж зүтгэсэн чинь маш том бөгөөд өглөөний цагийг нэг өмд өмсөхөд зарцуулсныг мэднэ.

Хүүхэд чинь ямар сонголт хийвэл та зөвшөөрч чадах тухайгаа бод. Оройн хоолонд бэлтгэсэн ногооны сонголтыг нь дэмж, телевиз үзэхээс нь өмнө зайлшгүй хийх ёстой зүйлсийг нь хийлгэ. Ягаан өмд, солонгын өнгөтэй цамцан дээр зохицож байна уу зэргийг үл анзаарч хүүхдэд тань юу хэрэгтэй, юу чухал байгаа дээр төвлөр.

Эдгээр арга барилгүйгээр таны хүүхэд өсч хөгжих ч та ааш авир бол хөгжлийн үйл явц гэж ойлгоод дээрх арга барилыг хослуулан хэрэглэх юм бол таны хүүхдэд маш их туслах болно. Хүүхдийнхээ ааш авирт нийцүүлэн зөв удирд. Энэ харилцаагаа хадгал. Таньд амжилт хүсье.

 

Англи хэлнээс орчуулсан Ч.Нямсүрэн \Сэтгэл судлалын магистрант\

Advertisements