Маргааныг тайлбарласан онол хандлага байдаг ч гол төлөөлөгч болох Г.Зиммель болон З.Гумплович нар үүнийг “хүний мөн чанараас үүдэлтэй, төрөлхийн шинжтэй, зан үйлийн онолын дагуу хүнүий хэрцгий зан үйл”-тэй илүү холбож тайлбарласан байдаг. Маргааны үед нөхцөл байдлаас үл шалтгаалаад хүмүүсийг гаргадаг зан үйлээр нь 3 хэв шинжид  хуваан авч үздэг. Үүнд: Практик хэв шинж, Хамтрах хэв шинж, Сэтгэх хэв шинж багтана.  Практик хэв шинжийн хүмүүс “Давшилт бол хамгийн сайн хамгаалалт мөн” гэсэн уриаг баримталдаг. Орчноо өөрчлөх аливаа үйлийг төгсгөх сонирхолтой. Хүчтэй ч маргааныг сунжруулдаг.

Хамтрах хэв шинжийн хүмүүсийн баримталдаг зарчим нь “Сайн дайснаас муу энхтайван дээр”. Хамгийн гол нь хүмүүстэй харилцах гэж үздэг. Удаан хугацаанд маргалдах чадваргүй, бууж өгдөг. Аль болох шийдвэрлэхийг эрмэлздэг, эсрэг талын сэтгэл хөдлөлийг мэдрэмтгий хүлээн авдаг. Албан ёсны бус лидер болох хандлагатай.

Сэтгэх хэв шинжийн хүмүүс бол маргаанд урьдчилан бэлтгэдэг, нарийн төлөвлөдөг, өөрийн үзэл бодлыг батлах гэж хичээдэг нэгэн. Тад дайснаа “өөрийгөө ялсан л гэж бодог” гээд орхидог. Бусадтай харилцаанд орох дургүй, маргаанд тэр бүр оролцолддоггүй, дотны /хувийн/ харилцаандаа эмзэг байдаг.

Зөрчил гэдэг нь ямар нэг зүйл нөгөөтэйгөө аль наг байдлаар мөргөлдөхийг хэлнэ.                                                  Ф.Е. Василюк

 

Advertisements