Ганцаардал бол нийгмийн асуудал хэмээн  1973 тодорхойлж байсан бол\Weiss\ сэтгэл судлаач Sermat үзэхдээ энэ нь бие хүний хүсэл болон нийгмийн нөлөөлөл хоорондын харилцаан дээр үүсдэг гэжээ. Өөрөөр хэлбэл бие хүний хүслийг нийгэм хязгаарлах үед эсвэл эсрэг тохиолдолд хүн ганцаардлыг мэдэрдэг. Харин нийгмээс тусгаарлагдах ганцаараа байх гэдэг нь өөр ойлголт юм. Ганцаардлын илрэл нь сэтгэлийн тайван бус байдал, танин мэдэхүй эсвэл сэдэл, зан үйл гэсэн 3 категорт хуваагдана. Бусад судлаачдын үзэж байгаагаар ганцаардал нь сэтгэл хөдлөлийн таагүй байдал юм\Russell, 1978\. Энэ үзэлтэй холбоотойгоор сэтгэл хөдлөл нь бусад таагүй сэтгэл хөдлөлтэй холбогддог. Тухайлбал: аз жаргалгүй байдал, сэтгэл гутрал түгшүүр, уйтгар гуниг, хоосон мэдрэмж зэрэг болно. Харин Reichman \1959\ ганцаардлыг сэдэл буурах байдал гэж тодорхойлж байсан байна

Эдгээрээс гадна ганцаардлыг маш олон хүчин зүйлтэй адилтгаж үздэг. Үүнд өөртөө итгэх итгэл, нийгмийн чадварууд, ээнэгшилт зэрэг орно.

Ганцаардлыг зөвхөн нийгмийн харилцаатай хамааруулж ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Үүнийг баталсан хэд хэдэн судалгаа байдаг.Тухайлбал Sisenwein 1964 онд дотуур байранд амьдардаг оюутнуудын ганцаардлыг судалсан ба үр дүнд нь ганцаардал нь болзоонд явах, найз нөхөд болон эцэг эхээс захиа ирэх зэрэгтэй хамааралгүй гэж гарсан байдаг. Мөн 2006 онд Нидерландын их сургуулийн сэтгэл судлаачид болох Jenny De Jong Gierveld болон Theo Van Tilburg 2006 онд нар ганцаардал нь сэтгэл хөдлөлийн болон нийгмийн гэж байдаг. Сэтгэл хөдлөлийн ганцаардал нь “Би өөрийн эргэн тойронд байсан хүмүүсээ алдсан мэт санагдаж байна”, “Би өөрийн байгууллагадаа хандах сэтгэл ханамжаа алдсан байх” гэх мэт байсан бол нийгмийн шинжтэй ганцаардал нь “Надад бүрэн дүүрэн итгэж найдах хүн байдаггүй” зэрэг байжээ.

Ганцаардал нь хүний хүйс, аттачмент, өөрийн хүндэтгэл, нийгмийн чадваруудтай холбогддог. \Lau,Gruen, 1992\ Бага насандаа эцэг эхтэйгээ харилцах харилцаа нь дутмаг байсан эсвэл тэдний аль нэг нь нас барсан нь ганцаардах мэдрэмжийн шалтгаан болдог. Ганцаардмал хүмүүсийн өөрийн үнэлэмж доогуур байх бөгөөд өөрийгөө буруутгах мэдрэмж хүчтэй байдаг. Мөн түүнчлэн ганцаардмал хүмүүсийн нийгмийн харилцааны чадвар бага байдаг\Jones, Hobbes, Hockenbury, 1982\. Уг эрдэмтэдийн үзэж байгаагаар ганцаардал нь мэдрэмж өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн нэг шинж гэж  үзэж байна.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ганцаардал нь өөр өөр онцлогтой байдаг. Тухайлбал эрэгтэйчүүд өөрийгөө буруутгах мэдрэмж хүчтэй байдагаас ганцаардаж байхад эмэгтэй ганцаардлаа гадны хүчин зүйлтэй холбож үздэг. Эрэгтэйчүүд гол төлөв харилцааг санаачлагч байдлаар нийгэмшсэн байхад эмэгтэйчүүд уламжлал ёсоор хүлээзнэж дараа нь хариу үйлдэл хийдэг. Тухайлбал эрэгтэйчүүд ганцаардахдаа өөрийгөө буруутгаж байхад эмэгтэйчүүд яагаад утасдахгүй байнаа гэж гайхаж байдаг.[1]

Ганцаардах гэдэг нь мэдрэмж бол ганцаардал гэдэг нь сэтгэл зүйн өвчний нэгэн шинж. Хүний мэдрэл сэтгэцэд нөлөөлдөг сэтгэцийн байдал юм.

Гэтэл нөгөө талаасаа ганцаардал нь ашиг тустай. Тухайлбал А.Маслоу өөрийн хэрэгцээний шатлалынхаа гол ойлголт болох өөрийгөө нээх буюу идэвхижүүлэхэд ганцаардлыг ач тустай хэмээн авч үзсэн байдаг. Өөрийгөө идэвхижүүлэх гэдэг нь өөрийн боломж, авъяас чадварыг бүрэн ашиглах гэсэн утгыг илэрхийлдэг. Ийм хүмүүсийн нэг

  • Асуудалд хүчтэй төвлөрсөнөөс тэд нэг талаас мартамхай, шууд харилцаанаас тусгаар байдаг ч нойр хоол унданд сайн хөгжилтэй өөрөөрөө бахархах үзэлтэй байдаг.
  • Тэдний тусгаар байж чаддагийн өөр нэгэн үр дагавар нь тэднийг идэвхитэй, хүчтэй, хариуцлагатай, өөрийн үйлдэлд шийдмэг, бие дааж шийдвэр гаргадаг, өөрийгөө удирдах зэрэг чадвартай болгодог. Тэд өөрийн үнэлэлт, бодол санаа, шийдвэрээр амьдардаг. Дийлэнх хүмүүсийн ухамсарт бусад хүмүүс, орчин нөлөөлдөг. Тийм ч учраас тэд өөрсдийгөө сул дорой гэдгийг мэдэрдэг.

Тиймээс хэрэв ганцаардлыг зөв ойлгож өөрт ашигтайгаар эргүүл чадвар Маслоугийн үзэж байгаагаар ашиг тустай мэдрэмж юм. Түүнчлэн “ганцаардал” нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, шинэ санаа гаргахад тусладаг. Бие хүний хэв шинжээр нь авч үзвэл интроверт хүмүүс илүү ганцаараа байх, өөрийгөө ажиглах дуртай байдаг. Ганцаардлыг харах өнцөг өөр өөр байдаг шиг түүнийг ашиглан олон давуу талуудыг ч бүтээх боломжтой.

 

 

Сэтгэл судлаач Б.Ганзул

Advertisements