Ажилчдын 57% нь ирээдүйд өөрсдийгөө захирал болно гэж боддог. Гэвч тэд яаж түүндээ хүрхийг мэддэггүй буюу маш бага хувь нь л зорилгодоо хүрдэг. Шалтгаан нь:

  1. Зөвхөн өдөр тутмын жижиг сажиг асуудлуудад бүх л цагаа үрдэг.
  2. Сэтгэл зүйн саад бэрхшээлтэй явдаг
  3. Хамтарч ажилладаггүй

 Зөвхөн өдөр тутмын жижиг сажиг асуудлуудад бүх л цагаа үрдэг.

 Бид бол сайн ажилтнууд. Учир нь бид хийх ёстой зүйлсээ цаг тухайд нь амжуулдаг. Хэдий хэцүү байсан ч чадах чинээгээрээ л дуусгадаг. Энэ хангалтгүй гэж үү?

Хэрэв та ингэж боддог бол өөрөөсөө доорх асуултуудыг асуугаад үзээрэй.

  • Та хийж буй ажлаа сайжруулхыг хүсдэг ч  төдийлөн цаг гаргаж чадахгүй байна уу?
  • Таны амьдрал нэгэн хэвийн өрнөөд байна уу?
  • Та хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй байна уу?

Хэрэв та дээрх асуултуудад тийм гэж хариулж байгаа бол өөрийгөө хөгжүүлэхэд, өсөж дэвшихэд цаг гаргахгүй байна гэж ойлгож болно.

Та шалтгааныг нь мэдэхүү?  

Хийгээд үзэхэд амархан мэт санагдавч амьдрал дээр хүмүүс хамгийн чухал ажлаа хойш тавьдаг. Эдгээр нь таны хувийн зорилго, алсын хараа, гэр бүлдээ цаг гаргах, өөрийн дуртай зүйлээ хийх, хоббиндоо цаг гаргах зэрэг болно. Тэгвэл бид юунд их цаг гаргаад байна вэ? Чухал биш ч яаралтай зүйлс буюу өдөр тутмын ажлууд, бичиг цаасны ажил, тайлан, төлөвлөгөө гэх мэт зүйлст цагаа их үрж байна.

Зөвлөмж:

  • Бид хийж байгаа зүйлдээ л цаг гаргадаг. Тиймээс бодоод байгаа зүйлээ яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүл
  • Чухал ажлаа эхэлж хийснээр яаралтай ажлуудыг хажуугаар нь амжуулж болдог.

Сэтгэл зүйн саад бэрхшээлтэй явдаг

“Хэрвээ танд бэрхшээлгүй явах зам олдох юм бол магадгүй тэр зам таныг хаа ч аваачихгүй байх.”- Frank A.Clark

Амжилтыг зөвхөн боломж тодорхойлохгүй. Амжилтын нэг тал нь боломжыг олж харах бол нөгөө тал нь эрсдэлд бэлэн байх явдал. Эрсдэлд хэрхэн хандаж буйгаар нь амжилттай бие хүнийг таньж болно.

Эрсдэлтэй нүүр тулах үед ихэнх хүмүүс орчноосоо дэмжлэг туслалцаа авах гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгддөг. Харин амжилттай бие хүн энэ хүслээ даван туулж өсч хөгжих хүчийг өөрөөсөө эрж олдог. Орчноосоо дэмжлэг туслалцаа авч чадахгүй, өөрөө өөр дээрээ тулгуурлаж чадахгүй үед хүн мухардалд орно.

Нас биед хүрч өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай байхын тулд хүн сонгины хальс хуулж байгаа юм шиг өөрийн асуудлын түвшингүүдийг нэг нэгээр нь хуулах хэрэгтэй.

  • Өнгөрсөнтэй эвлэр. Бидэнд нийтлэг байдаг дутагдал бол өнгөрсөндөө амьдрах хандлагатай хүмүүс. Бодоод үзье лдээ “миний үед ийм байгаагүй юм”, “урьд нь ч сайхан байж дээ” гэсэн үгсийг хэр их сонсож байсан бэ? Бид толгойндоо энэ мэтчилэн хэрэггүй зүйлсийг хадгалж, бодож явдаг. Ийм ч учраас амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байдаг. Өнгөрсөн гэдэг бол бидний амьдралд жаргалтай, гунигтай дурсамжуудыг үлдээгээд хоцордог түүх болохоос өнөөдөр болон ирээдүйд саад болох хүчин зүйл биш юм.
  • Өнөөдрийг мэдэр. Өдрийг аз жаргалтайгаар эхлүүлхийн тулд яг л гурван настан шиг байх хэрэгтэй. Гурван настнууд бүхнийг сонирхож, шинийг туршиж, хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун байж бас суралцаж байдаг. Энэ нь тэд бүхнийг анх удаагаа хийж бас бүхий л  зүйлийг шинээр нь мэдэрч чаддаггүй холбоотой. Тиймээс өөрийн доторх гурван настны зан чанараа ил гаргаад нэг үзээрэй.
  • Ирээдүйг төсөөл. Ирээдүй гэдэг үгийн араас хамгийн түрүүнд хариуцлага холбогдох ёстой. Хариуцлага гэдэг бол ирээдүйнхээ талаар нухацтай бодох, сайтар нягталж үзсэн төлөвлөгөө, удаан хугацааны тэвчээр юм.

Хамтарч ажилладаггүй

Ганц ганцаараа хийж чадахгүй ажлыг хамтдаа хийвэл илүү үр дүнтэй. Хүч ухаанаа нэгтгэчих юм бол бид бараг л бүхнийг чадагчид болно.

Хамтран ажиллаж байгаа хүмүүсийг Баг – гэж нэрлэх боломжгүй. Маш олон тохиолдолд баг гэж андуурдаг. Гэвч багийн мөн чанарыг ойлгож байж хамтран ажиллах нь жинхэнэ багийг бий болоход дөхөм болно.

Жинхэнэ багийн бүрдүүлэхэд:

  • Хамгийн түрүүнд удирдлага зөв сонгогдсон байхаас эхэлнэ: Удирдлагын арга барил, ур чадвар сайн байх, мөн харилцааны чадвар сайн байх шаардлагатай ба удирдагч бие хүний төлөвшил зөв бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагатай. Ажилтныг урамшуулах, багийн бүтцийг зөв бий болгох, гишүүдийн үүргийг зөв хувиарлах чадюартай байх.
  • Хамт олны уур амьсгал эерэг, зөв байх нь нэн чухал үзүүлэлт болно: Хамт олны уур амьсгал эерэг байх нь багийн гишүүд ажилдаа сэтгэл ханамжтай байхаас эхэлнэ. Түүнчлэн багийн гишүүд хоорондын харилцаа, гишүүд тус бүрийн харилцааны чадвар сайн байх, багийн сэтгэл зүйн уур амьсгал эерэг байх шаардлагатай ба гишүүд хоорондын итгэлцлэл, дэмжлэг зэрэг нь эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ.
  • Багийн үндсэн зорилго бол аливаа ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд оршино. Жинхэнэ баг ажилласнаар ажил амжилттай гүйцэтгэгдэх эх үндэс болно. Үүний тулд багийн гишүүн бүрөөрийн ажил үүргийн дүрийг ухамсарлах шаардлагатай. Ажилтан – Дүр: гишүүд өөрийн багийн зорилгыг бүрэн ухамсарласан тэрхүү зорилгын дагуу өөрийн үүргээ ухамсарлах, мөн ажилтны хувийн зорилго багийн зорилготой нэгдэж байх нь зүйтэй. Үүргээ ухамсарлах нь хариуцлагтай ажиллах мөн  ажилтны бүтээмж өндөр байхад чухал нөлөөтэй.
  • Мэдээлэл солилцоо: Багийн гишүүд хоорондын мэдээллээ хангалттай сайн солилцохын тулд мэдээлэл солилцооны тогтолцоо маш сайн байх шаардлагатай байх ба үүний тулд удирдлагын арга барил, байгууллагын дотоод бүтэц мнө ажилтны хариуцлагатай байдал маш чухал үүрэгтэй болно. Мөн тухайн баг нь гадаад мэдээллийг маш сайн авдаг байх нь аижл амжилттай явагдах үндэс болно.
  • Багийн ажлын зохицуулалт буюу ажлын төлөвлөгөөг маш сайн нарийн гаргах чадвар. Багийн гишүүдийг хэт ачааллахгүй байх, ажлын зөв зохицуулалт хийх боломжийг бүрдүүлэх шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд амжилт гэдэг бол бусдаас илүү байх биш харин өчигдөр байснаасаа илүү сайжрах юм.

Advertisements