НОЙРТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД

Хангалттай нойр авна гэдэг бол сэтгэл санаа тайван байгаагийн бас нэгэн илрэл. Зарим хүмүүс шөнө унтаж байгаад гэнэт огцом цочин сэрж, айдаст автан үргэлжлүүлэн унтаж чадахгүй болох тохиолдлууд байдаг. Тэгвэл энэ нь ямар шалтгаантай байж болох вэ, яагаад хүн унтаж байгаад цочин сэрдэг вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе. Шөнө унтаж байгаад огцом цочин сэрэх, сэрсний дараагаар сэтгэл түгшиж айдаст автах зэрэг нь хэд хэдэн ялгаатай нойрны эмгэгийн үед илэрч болно (Мэдээж энэхүү шинж нь тогтмол буюу долоо хоногт 2 болон түүнээс дээш давтагдаж байгаа тохиолдолд нойрны эмгэгт тооцно). Continue reading

Танд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй юу?

Сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн эдгээр өдрүүдэд хүн бүр өөрт тулгарсан асуудалдаа хариулт олохыг хүсдэг. Гэвч нөгөө талд сэтгэл зүйч дээр очно гэдэг сэтгэцийн өвчтэй хүний гаргах шийдвэр мэт төсөөлөх нь цөөнгүй. Тиймээс танд туслах үүднээс дараах нийтлэлийг оруулж байна.

Хэрэв танд доор дурдсан шинж тэмдгүүд таньд илэрвэл сэтгэл зүйн тусламж шаардлагатай байгааг илтгэнэ.  Continue reading

Өсвөр насны хүүхдээ дурсамжаар нь хүмүүжүүл

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн санаа зоволтууд хүүхдийнхээ хийж буй үйлдэл эрсдэлтэй байхвий гэдэгт чиглэдэг. Сүүлийн жилүүдэд хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулах ээж аавуудын тоо эрс нэмэгдэж байгаа нь талархууштай үйл явдал юм. Сэтгэл судлаачид хандахаас гадна хүүхдийнхээ нийгэм сэтгэл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй ээж аавууддаа дараах мэдээллийг хүргэж байна. Continue reading

Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг

Удирдлагууд ямар ажилтанг хүсдэг вэ? Байгууллагын зорилго, чиглэлээс хамааран удирдлагууд өөр өөрийн хариултыг өгөх боловч нийтлэг хүсдэг зүйл нь “гүйцэтгэгч ажилтан” юм. Өөрөөр хэлбэл удирдлагууд өөрийн гаргасан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлдэг, удирдлагын үгийг эсэргүүцдэггүй ажилтныг хүсдэг. Дийлэнх тохиолдолд энэ хүсэл нь далд хэлбэртэй байна. Continue reading

Хүүхдийн сэтгэл судлаачид юу хийдэг вэ?

 

Хүүхдийн сэтгэл судлаачид нь ихэнх клиник сэтгэл судлаачидтай[1] адил арга барилаар ажилладаг. Клиник сэтгэл судлаачид нь оношлогоо, засал хийх болон заслын үр дүнг гаргах хоёр дахь оношлогоо зэргийг явуулдаг. Хүүхэдрүү  чиглэсэн сэтгэл судлаач болон насанд хүрэгчидтэй ажилладаг сэтгэл судлаачид нь дараах чадваруудаараа хоорондоо ялгагдана.

Continue reading

Энэ өхөөрдөм хүүгийн уйлсан шалтгааныг сэтгэл судлалын үүднээс тайлбарлах нь

Энэ хүү 10 сартай бөгөөд ээжийнхээ дуулсан “My heart tell you no” гэсэн дууг сонсоод уйлж байгаа нь олон хүний хайрыг татсан билээ. Тэгвэл энэ хүү яагаад уйлсан бэ? Үнэхээр ээжийнхээ дууг сонсоод уярсан юм болов уу?

Continue reading

Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ хэт их барьдгаа хэрхэн болих вэ?

Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ хэт их барих нь өсвөр насны охид хөвгүүдэд түгээмэл тохиолддог. Гэвч зарим тохиолдолд насанд хүрсэн хүмүүст ч энэ байдал асуудал болох нь байдаг. Эсрэг хүйстнийхээ дэргэд биеэ хэт их барих, сандрах, ичих зэрэг нь хүний өөртөө итгэх итгэл , өөрийн үнэлэмжтэй холбоотой байдаг байна. Ялангуяа өөрийгөө доогуур үнэлэх , голох, чадвар боломжиндоо итгэлгүй байх, азгүй явдлууддаа харамсах зэрэг нь энэ асуудалтай нягт уялдана.
Хүн өөрийгөө хэрхэн яаж үнэлдэг вэ?

Continue reading